Тайванийн чип үйлдвэрлэгч TSMC Америкт хоёр дахь үйлдвэрээ барихаар төлөвлөж байна
2022, 11 сарын 11. 0:210

Дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч TSMC компани Америкт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дахин хийхээр бэлтгэж байна. Америкийн хөрсөн дээр дэвшилтэт технологийн үйлдвэр байгуулахад төрөөс их хэмжээний тусламж үзүүлэх шийдвэр гарснаар TSMC компани АНУ-д хоёр үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй бололтой.

Тус компани Финиксийн хойд хэсэгт чипний үйлдвэр байгуулахаар амлалтыг 2020 онд өгсөн. Өдгөө тус үйлдвэрийн дэргэд 12 тэрбум ам.долларын төсөвтэй хагас дамжуулагчийн дахин нэг үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй тухай нэрээ нууцлахыг хүссэн дотоод ажилтан мэдээлэл өглөө. Тэрхүү үйлдвэртээ гурван нанометрийн дамжуулагч буюу одоо ашиглаж буй хамгийн жижиг бөгөөд хурдан чипийг үйлдвэрлэх ажээ.

Ойрын хугацаанд чипний зах зээл сул байгаа тул SMC зэрэг олон чип үйлдвэрлэгч богино хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө багасгаж, зардлаа хязгаарлаж эхэлсэн. Гэвч урт хугацаанд хурдтай өсөлт үзүүлэх тооцоо бий. Ирэх 10 жилд дэлхийн борлуулалт хоёр дахин нэмэгдэн 1 их наяд гаруй ам.долларт хүрэх юм.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02