Катар 2022: Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд хагас хамгаалагч Марио Гетце эргэн ирлээ
2022, 11 сарын 11. 16:490

ХБНГУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хагас хамгаалагч Марио Гетце эргэн иржээ.

Өдгөө 30 настай Марио Гетце хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сард Герман, Францын нөхөрсөг тоглолтод улсаа төлөөлөн тоглосон юм.

Марио Гетцегийн хувьд 2014 оны ДАШТ-ийн финалын шатад хожлын оноог авч байсан билээ.

Түүнчлэн шигшээ багийн бүрэлдэхүүнд алдарт хаалгач Мануэль Нойер, довтлогч Томас Мюллер нар багтсан байна. Тэдний хувьд энэ жилд дөрөв дэх удаагийн ДАШТ-дээ оролцох гэж байгаа юм.

Германы шигшээ багийн бүрэлдэхүүнээс онцлох өөр нэгэн эрхэм бол гайхамшигт хүүхэд гэж алдаршаад буй 17 настай довтлогч Юссуфа Мукоко билээ.

Ингээд та бүхэнд Герман улсын шигшээ багийн бүрэлдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Хаалгач: Мануэль Нойер, Марк-Андре тер Штеген, Кевин Трапп

Хамгаалагч: Армель Белла-Котчап, Маттиас Гинтер, Кристиан Гюнтер, Тило Керер, Лукас Клостерман, Давид Раум, Антонио Рюдигер, Нико Шлоттербек, Никлас Зюле

Хагас хамгаалагч: Юлиан Брандт, Леон Горецка, Илкай Гюндоган, Йонас Хофманн, Жошуа Киммих, Жамал Мусиала

Довтлогч: Карим Адейеми, Никлас Фюллькруг, Серж Гнабри, Марио Гетце, Кай Хаверц, Юссуфа Мукоко, Томас Мюллер, Лерой Сане


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
3
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45