ХХБ "ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ" ТӨСЛИЙНХӨӨ ХҮРЭЭНД 180,000 ГАРУЙ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЖЭЭ
2022, 11 сарын 14. 9:590

Энэ удаад Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж буй Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойд зориулж номын санг нь тохижуулахаас гадна сургуулийн номын фондыг шинэ номоор арвижууллаа.

Ц.Пүрэвхүү /Монгол улсын Консерваторийн ректор, Хөгжмийн зохиолч, Профессор/:

"Бид Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхээр зорин ажиллаж өдгөө 85 жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд манай сургуулийн төгсөгчид дотоодын төдийгүй Олон улсын тайзнаа Монгол улсынхаа нэрийг дуурсган яваа билээ. Мөн үүний адил гадаадын зах зээлд гарсан дотоодын нэр хүнд бүхий Монголын ууган банк болох Худалдаа, хөгжлийн банк бидэнтэй хамтран ажиллаж, оюутан, сурагчдын боловсролд дэмжлэг үзүүлж байгаад гүнээ баяртай байна."

Б.Баянмөнх /ХХБ-ны Байгууллагын банкны газрын захирал/:

"Худалдаа, хөгжлийн банк Хязгааргүй мөрөөдөл төслөөр дамжуулан хүүхэд, залуусын боловсролд үргэлжид анхааран, өөрсдийн хувь нэмрээ оруулж ажилладаг. Энэ удаад Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойд зориулж төслөө ийнхүү үргэлжлүүллээ. Энэ бол Монгол Улсын Консерватори болон Худалдаа, хөгжлийн банкны хамтын ажиллагааны эхлэл гэж харж байна. Монгол Улсын Консерватори санхүүгийн асуудалд санаа зовох бус урлаг соёлыг түгээх, нийтийг соён гэгээрүүлэх мэргэжилтнийг бэлтгэн ажиллахад нэн тэргүүний анхаарах нь чухал билээ."

ХХБ мөн энэхүү төслөө МУИС дээр үргэлжлүүлэн их сургуулийн номын санг тохижуулж, нэн шаардлагатай техник технологийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ийнхүү Хязгааргүй мөрөөдөл төслийн хүрээнд нийт 53 сургуулийн 7000 орчим багш, 180,000 гаруй хүүхэд, залуусын боловсролд хувь нэмрээ оруулсан байна.

ХХБ цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд Хязгааргүй Мөрөөдөл төслөөр дамжуулан Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуусыг сурч боловсрох боломжоор нь дэмжин ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01