Франц: Парисын нисэх буудалд 18 жил амьдарсан эр амьсгал хураажээ
2022, 11 сарын 14. 11:510

Дипломат асуудлаас үүдэн 1988 оноос хойш Парисын Ройси Шарль де Голль нисэх буудлын нэг хэсэгт амьдран суух болсон Мехран Карими Нассери 76 насандаа таалал төгсжээ.

1945 онд Иран улсын Кузестан аймагт төрсөн тэрээр анх Европ тивд ээжийгээ хайж олохоор ирж байсан юм. Гэвч түүнд зохих ёсны цагаачлалын бичиг баримт байгаагүйн улмаас тэр Их Британи, Герман, Нидерланд улсаас хөөгдөж, Бельгид хэдэн жил амьдарсны дараа Франц улсыг зорьжээ. Тийнхүү Мехран Францын нисэх буудал дээр амьдрах болсон байна. Улмаар 1999 онд Франц улсын зүгээс түүнд оршин суух зөвшөөрөл олгосон ч тэр 2006 оныг хүртэл нисэх буудал дээр амьдарч, тухайн жилдээ эмнэлэгт хүргэгдэж байсан юм.

Эмнэлгээс гарсан хойноо зочид буудал, хандивын төв, асрамжийн газар дамжин амьдарсан Мехран амьсгал хураахаасаа хэдэн долоо хоногийн өмнө нисэх буудалд эргэн ирсэн байна.

Mehran Karimi Nasseri, The Man Who Lived in an Airport for 18 Years

Нисэх буудлын урт сандлыг өөрийн гэр болгосон тэр өдөр хоногийг тэмдэглэл бичиж, ном уншиж өнгөрүүлдэг байсан юм.

Ташрамд дурдахад, 2004 онд түүний амьдралаас сэдэвлэн Терминал гэх киног бүтээсэн бөгөөд киноны гол дүрд жүжигчин Том Хэнкс тоглож байжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47