АСЕАН: Орос, АНУ хамтарсан мэдэгдэл хийх тохиролцоонд хүрсэнгүй
2022, 11 сарын 14. 14:540

АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн уулзалт Камбожид үргэлжилж байна. Тус 18 орны дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийх тал дээр Орос, АНУ тохиролцоонд хүрч чадсангүй. Улмаар энэ долоо хоногт “Их 20”-ийн бүлэг Индонезид зөвшилцөлд хүрэх магадлал бага болохыг илтгэлээ. Уулзалтын мэдээллээс хүргэе.

Ерөнхийлөгч Жо Байден Ням гарагт Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай анх удаа үеэр нүүр тулсан. Байден мөн Өмнөд Солонгос, Япон зэрэг Ази дахь АНУ-ын холбоотон орнуудын удирдагчидтай уулзаж амжсан. АНУ нь Өмнөд Хятадын тэнгис, Мьянмар дахь хүчирхийллийн хурцадмал байдал зэрэг хамтын сорилтод Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоотой хамтран ажиллахаа амлав. Тэрбээр өнөөдөр Индонезийн Бали аралд Ши Жиньпинтэй уулзана. Завсрын сонгуулийн ялалт түүнд Шитэй уулзах үед илүү хүчтэй дэмжлэг болно хэмээн өгүүлсэн байна. АНУ Хятадтай үргэлжлүүлэн өрсөлдөх боловч хэлэлцээрт нээлттэй хандахаа мэдэгдэв. Мөн Камбож улс Хятадын тэнгисийн цэргийн баазтай холбоотой байгаад санаа зовж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын чухлыг дахин санууллаа. АНУ болон Австрали, Энэтхэг, Япон зэрэг холбоотнууд хууль бус загас агнуурын хяналтыг сайжруулах, таслан зогсоох тухай гэрээ байгууллаа.

Хятад улс АСЕАН-тай худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж Ли Көчян хэлсэн. Хятад, Камбожтой хамтран цахим мөрийтэй тоглоом, харилцаа холбооны луйврыг гэмт хэргийг таслан зогсооно хэмээн амлалаа.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АСЕАН-ын уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийхгүй хэмээгээд үүний шалтгааныг АНУ болон түүний холбоотнууд хүлээн зөвшөөрөх боломжгүй үг хэлэхийг шаардаж байгаа хэмээв. Лавров уулзалтын дараа Америк улс АСЕАН-ыг амжилттай хагаралдуулж байгаа тул бүс нутаг сөргөлдөөнд шилжиж байна гэх утгатай мэдэгдэл хийсэн.

Индонез улс 2023 оноос эхлэн тус холбоог удирдана. Ерөнхийлөгч Жоко Видодо Камбожийн Ерөнхий сайд Хун Сенээс АСЕАН-ын даргын албан тушаалыг хүлээн авахаа мэдэгдсэний дараа АСЕАН дэлхийн аль нэг орны төлөөлөгч байж болохгүй хэмээв. Тэрбээр “АСЕАН дэлхийн тогтвортой байдал, энх тайвны тулгуур байх ёстой болохоос аль нэг гүрний төлөөлөгч байх ёсгүй” хэмээн анхааруулсан юм. Мөн Индонез улс цаашид Мьянмарын Хунта нарыг тус АСЕАН-аас хойших уулзалтуудад оролцохыг хориглох санал орууллаа.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52