Америкийн кино театруудын хөлийн хөдөлгөөний 94 хувь нь Black Panther-ийн үзэгчид байлаа
2022, 11 сарын 14. 23:180

Disney болон Marvel-ийн хамтарсан бүтээл “Black Panther: Wakanda Forever” кино нээлтээрээ 180 сая ам.долларын орлого олж энэ оны хоёр дахь хамгийн өндөр орлоготой нээлт хийсэн киногоор тодорлоо.

Шүүмжлэгчид талийгаач жүжигчин Чадвик Бозманыг хүндэтгэхийн зэрэгцээ Marvel-ийг ирээдүй рүү түлхсэн бүтээл хэмээн магтаж байна. 2018 оны “Black Panther” буюу “Хар ирвэс” киноны үргэлжлэл болсон тус кино нээлтийн долоо хоногтоо 12.7 сая гаруй үйлчлүүлэгч татах төлөвтэй байгаа юм. Америкийн кино театруудын хөлийн хөдөлгөөний 94 хувийг тус киноны үзэгчид эзэллээ. Энэ оны дээд амжилтыг “Multiverse of Madness” 187 сая ам.долларын орлоготойгоор эзэлж байна. Ням гаргийн нээлтийн хөл хөдөлгөөнөөс харахад “Wakanda Forever” дээрх дээд амжилтыг эвдэж магадгүй юм.

Амралтын өдрүүдээр кино театруудад Африк, Испани гаралтай Америкийн кино сонирхогчид ихээр цугларсныг харж болохоор байлаа. Тус “Black Panther” цувралд өнгөт арьст жүжигчид голчлон тоглохоос гадна Испани гаралтай хэд хэдэн жүжигчин оролцсон нь тасалбарын борлуулалт өсөхөд мэдэгдэхүйц нөлөөлж байна. Тухайлбал, тасалбар худалдан авагчдын 36 хувь нь өнгөт арьст америкчууд байсан нь Marvel-ийн бусад киноны хүн ам зүйн үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин их тоо юм. Тэрчлэн, театруудын кино календарь даруухан үед буюу цагаа олж нээлтээ хийсэн нь тус амжилтад том түлхэц болжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00