“Адуучин” брэнд дэлхийг дайлаар мордоно
2022, 11 сарын 15. 10:060

Орчлонгийн жилүүдийг оёдлын мөрөөр хэмжиж, даавуун торгоны энгээр таньж яваа үйлчин бүсгүйн бизнесийн тухай энд бичье. Учир нь тэрбээр олон мянган оёдолчдыг ажлын байртай болгохын зэрэгцээ, хөнгөн үйлдвэрлэлийн салбартаа 20 гаруй жил хүч сорьж, цойлж яваа нэгэн. П.Болдмаа гэх эл бүсгүй ээжээсээ өвлөсөн оёдлын нарийн ур ухаанаараа 1990-ээд оны сүүлчээр арван машин түрээслэн, өөрийн оёдлын цехийг байгуулжээ. Тухайн үед байгууллага бүрийн хаалгыг тогшин, өөрсдийн үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын хувцасаа борлуулдаг байв. Ажлын хувцсыг үйлдвэрлэж эхэлсэн анхдагч цех түүнийх байсан гэж хэлэхэд болно. Улмаар харилцагч байгууллага олшрохын хэрээр үйл ажиллагаагаа компанийн хэлбэр рүү шилжүүлэн, 2002 онд “Их газрын чулуу” ХХК байгуулсан аж. Тэрбээр, хөдөөгийн ард түмний ахуйд нийцүүлэн урласан дээл, дулаан өмд зэргийг үйлдвэрлэх санаагаа 2013 онд олж, “Адуучин” брэндийг үүсгэн байгуулав.

“Адуучин” брэнд жилд 5 мянган өмд, 1-2 мянган дээл үйлдвэрлэн, 21 аймгийн хэмжээнд борлуулалт явуулдаг үндэсний брэнд болтлоо хөгжжээ.

Эл брэнд өдгөө жилд 5 мянган өмд, 1-2 мянган дээл үйлдвэрлэн, 21 аймгийн хэмжээнд борлуулалт явуулдаг үндэсний брэнд болтлоо хөгжжээ. “Хөдөөгийн малчид маш хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг. Ихэвчлэн морь, мотоциклоор малаа малладаг учраас өвлийн улиралд өвдөг, нуруу бөөрөөрөө их даардаг.Тиймээс тэдэнд дулаан хувцас хийж өгье, дааруулахгүй, өвдүүлэхгүй байх юм сан гэсэн сэтгэл өвөртөлж “Адуучин” брэндийг бий болгосон” хэмээн “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Болдмаа хэлж байлаа. Багш мэргэжилтэй оёдолчин бүсгүй өөрийн чаддаг зүйлээрээ дамжуулан хүнд хэрэгцээтэй үйлдвэрлэл эрхлэн, улсдаа жилд 100-200 сая төгрөгийн татвар төлдөг байна. “Адуучин” брэнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 40-50 мянган малчдыг дулаан хувцастай болгожээ.

“Эко ноос” компанитай хамтран хонины ноосоор “Адуучин брэнд”-ийн өмд, дээлний дотуурх дулаалгын материал үйлдвэрлэн, туршилтад оруулаад явж байгаа аж. Энэ нь маш дулаахан, чийг татахгүй, хөнгөн материал болохын зэрэгцээ олон боломжийг нэмэгдүүлж буй.

П.Болдмаа “Бизнес хийнэ гэдэг нь шууд утгаараа мөнгө олох нэр биш. Хүнд өгөөжтэй, хэрэгцээ шаардлагатай, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлдэг. Ингэсэн байхад борлуулалтын зүй тогтол аяндаа явагдана” хэмээв. Есдүгээр сараас эхлээд нэгдүгээр сар хүртэл “Адуучин” брэндийн дээл, өмдний борлуулалт ихэвчлэн хийдэг. Тиймээс хавар, зуны улиралд дээл, өмдөө оёж бэлдэнэ. Орон нутаг дахь жижиг үйлдвэр, цехүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулдаг байна. Цаашлаад тэдэнд дулаан өмдний материалыг нь эсгээд, оёх зөвлөгөөг гарын авлагатай хамт өгч, жижиг үйлдвэрүүдийг ажилтай, орлоготой болгож, 21 аймагтаа оёдлын кластер үйлдвэр байгуулж, франчайз хэлбэрээр брэндээ хөгжүүлэх амбиц “Адуучин” брэндийн хамт олонд бий. “Үйлчлүүлэгчидтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллах нь бүтээгдэхүүн хөгжүүлэх гол үндэс” гэсэн зарчмыг тэд баримталж ажилладаг. Энэ утгаараа хөдөө орон нутгийн хэрэглэгчдээсээ байнгын “Өмдөө өмсөхөд ямар байна. Биед эвтэй байна уу, юу нь болохгүй байна” гэх мэт асууж, тодруулан бүтээгдэхүүнээ улам л боловсронгуй болгодог байна. Тус хамт олонд “Адуучин брэндийн малгай хийгээч” гэсэн санал ирж, энэ нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатанд явж байгаа аж. Энэ мэтчилэн малдчын эрэлт хэрэгцээнд тулгуурласан “Адуучин брэнд”-ийн дээл, өмд, аяны богц, авто богц, даавуун шкаф гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн бий болжээ.

“Адуучин брэнд”-ийн дээл нь уламжлалт байдлыг хадгалсан ч орчин үеийн хийц, загвартай хослуулан, практик хэрэгцээг түлхүү шингээж өгчээ. Жишээлбэл, монгол дээлний зах нь богинохон учраас хүзүү даардаг. Тиймээс босоо захтай урлан, малгайг нь цахилгаанаар салдаг байдлаар үйлдвэрлэв. Мөн дээлээ хүний биед эвтэйхэн байх талаас реглам мөртэй учраас хийсэн. Харин “Адуучин” дулаан өмд нь жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой, дотрыг салгаад дулаан цагт өмсөж болдгоор бүтээсэн нь эдийн засгийн хэмнэлттэй.

Хонины ноосон дулаалгатай өмдийг ирэх жилээс Япон руу экспортод гаргахаар төлөвлөж байна. Одоогоор Өвөрмонгол руу нэлээд хэмжээгээр нийлүүлж буй аж.

П.Болдмаа “Монгол орон хөдөө аж ахуйн орон. Малчдад байгаа малаас гарч буй түүхий эд бараг ашиглагдахгүй байгаа хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэн импортыг орлож, өөрийн брэнд хувцсандаа ашиглаад, малчдад хэрэгцээт, үнэ цэнэтэй хувцас бий болгох нь миний мөрөөдөл юм” гэж хэлэв. Энэ ч утгаараа “Эко ноос” компанитай хамтран хонины ноосоор “Адуучин брэнд”-ийн өмд, дээлний дотуурх дулаалгын материал үйлдвэрлэн, туршилтад оруулаад явж байгаа аж. Энэ нь маш дулаахан, чийг татахгүй, хөнгөн материал болохын зэрэгцээ олон боломжийг нэмэгдүүлж буй. Жишээлбэл, малчид ойролцоогоор 150-350 кг ноосоо өгөөд оронд нь Адуучин өмд, Адуучин дээлээ авах бүрэн боломжтой. Хонины ноосон дулаалгатай өмдөө ирэх жилээс Япон руу экспортод гаргахаар төлөвлөж байна. Одоогоор Өвөрмонгол руу нэлээд хэмжээгээр нийлүүлж буй аж.

Тэд сүүлийн гурван жилд нэг үнийн бодлого барьж ажиллажээ. Харин ирэх жилээс дулаалгын материалаа хонины ноосоор дотооддоо үйлдвэрлээд эхлэхээр үнэд бага зэргийн өөрчлөлт орох ч хэдийнээ танил болсон хэрэглэгчдийнхээ урмыг хугалахгүйн тулд төдийлөн өндөр үнэ тавихгүй гэдгээ ярьж байлаа. “Адуучин брэнд”-ийн дээл 350, Аляска дээл 550, дулаан өмд 120 мянган төгрөгөөр “Тэнгэр” плазагийн ард байрлах “Урлан” төвийн гурван давхарт төв оффис болон дэлгүүрт худалдаалагдаж буй.

Тус компанийнхан Улаанбаатар хотод үйлдвэрийнхээ төв байрыг барих бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ. Одоогоор “Адуучин брэнд”-ийн нэрийн дэлгүүр, Дундговь аймаг дахь салбар цехээр үйл ажиллагаа явуулж буй. Туслан гүйцэтгэгч нарыг ажлын байраар хангахыг гол зорилго болгодог байна.

Бусдыг хувцасладаг хүнийг бурхан илгээсэн юм гэдэг. Хүн эхээс нүцгэн төрөөд, нүцгэн буцах хоорондох амьдралын энэ л хугацаанд хүнийг хувцалж буй эл мэргэжлийн буян цаглашгүй их. Энэ ч утгаараа П.Болдмаа захирал уран үйлчдээ байнга алдаршуулж, залуу үеэ бэлдэхэд түлхүү анхаардаг байна. Жишээлбэл, 2019 онд 350 ширхэг хүүхдийн куртка оёж, оёдолчдынхоо хүүхдүүдийн сургууль дээр нь очин, “Энэ курткаг … ээж нь оёсон юм. Оёдолчин гэдэг ийм сайхан мэргэжил” гээд сурталчлан, ирээдүйн оёдлын салбарын түүчээлэгчдэд урам зориг өгдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04