Их Британи Европын хамгийн том хөрөнгийн зах зээл гэх байр сууриа алдаж байна
2022, 11 сарын 15. 15:080

Их Британийн хөрөнгийн зах зээл Европын хамгийн том гэх үнэлгээгээ Францад алдаж байна. Үүнд фунт стерлингийн ханш буурсан, эдийн засгийн хямралын айдас нэмэгдсэн болон Францын тансаг зэрэглэлийн салбарын борлуулалт өсөж буй зэрэг нь голчлон нөлөөлжээ.

Британийн нийт хувьцааны үнэлгээ өдгөө 2.821 их наяд ам.доллар хүрч буурсан бол Францын нийт хувьцааны үнэлгээ 2.823 их наяд ам.доллартой тэнцэж байна. Тус хоёр зах зээлийн үнэлгээний зөрүү 2016 онд 1.4 их наядаар хэмжигдэж байснаас үзвэл Лондоны хөрөнгийн бирж тун тааруу байгаа нь тодорхой байна. Тэр дундаа, Британийн дунд хэмжээний компаниудын үнэлгээ энэ онд илт уналттай байгаа нь харагдлаа. Энэхүү уналт бизнесийн зардал өсөж, хэрэглэгчид хэрэглээгээ танаж буйтай шууд холбоотой юм.

Лондоны дунд хэмжээний компаниудыг нэгтгэсэн FTSE 250 индексийн ханш сүүлийн 12 сарын хугацаанд 17 хувиар буурчээ. Mitchells and Butlers сүлжээ уушийн газрын ханш 37 хувиар, 888 мөрийтэй тоглоомын компани 70 хувиар, Marks & Spencer брэндийн ханш 40 хувиар тус тус буурснаар хамгийн том уналт үзүүллээ. Харин Францын Louis Vuitton зэрэг тансаг зэрэглэлийн 75 брэндийг нэгтгэсэн LVMH группийн хувьцааны ханш сүүлийн хагас жилд 22 хувиар, Hermès группийнх 37 хувиар тус тус өссөн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59