Японы эдийн засаг иенийн ханшийн нөлөөгөөр агшив
2022, 11 сарын 15. 16:040

Японд амьжиргааны өртөг нэмэгдэн амьжиргааны зардал өссөнөөр хэрэглэгчид хэрэглээгээ танаж эхлэв. Улмаар тус улсын эдийн засаг сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа гэнэт уналаа.

Энэ оны есдүгээр сарыг дуустал гурван сарын хугацаанд Японы дотоодын нийт бүтээгдэхүүн нэг жилийн үзүүлэлтээр 1.2 хувиар буурсан байна. Гэвч эдийн засагчид дэлхийн гурав дахь том эдийн засаг болсон Япон сэргэж эхэлсэн тул уналт удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн сард иенийн ам.доллартой харьцах ханш сүүлийн 32 жилийн доод түвшинд хүрч буурсан. Япон улсын мөнгөн тэмдэгтийн ам.доллартой харьцах ханш сүүлийн саруудад ийнхүү унахад Япон, АНУ-ын бодлогын хүүгийн зөрүү нөлөөлсөн. АНУ гуравдугаар сараас хойш хүүгээ өсгөсөөр байсан бол Япон тэгээс доош түвшинд барьж байсан. Улмаар хөрөнгө оруулагчид өндөр хүүтэй валют руу хошуурснаар бодлогын хүү багатай иен зэрэг мөнгөн тэмдэгтийн эрэлтийг багасгаснаар үнэлгээ нь буурдаг юм. Улмаар иенийн ханш унаад байгаа юм.

Гэвч валютын ханшийн уналт бүтээгдэхүүнээ гадаадад борлуулдаг Японы компаниудын хувьд зардал буурч буй нь сайн мэдээ болдог. Тухайлбал Японы автомашин, электроникийн салбарууд иенийн ханшийн уналтаас ашиг хүртэж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02