Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани Liverpool-ийг худалдаж авах сонирхлоо илэрхийллээ
2022, 11 сарын 15. 18:160

Дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхмийн нэг, Энэтхэгийн Reliance Industries конгломератын тэргүүн Мукеш Амбани Английн Liverpool клубийг худалдан авах сонирхлоо анх удаа илэрхийлж буй хэрэг биш.

Одоогийн эзэмшигч Fenway Sports Group тус клубээ 4 тэрбум орчим еврогоор үнэлэн хөрөнгө оруулалтын санал авах тухай мэдээлсний дараа Америк, Арабын Эмират зэрэг олон орноос санал ирсээр байна. Өдгөө 94 тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй Мукеш Амбани өрсөлдөөнд нэгдлээ. Тэрбээр 2010 онд тус клубийг тухайн үеийн эзэмшигч Том Хикс, Жорж Гиллет нараас худалдан авахаар үнэ хаялцаж байсан ч одоогийн эзэмшигч Fenway Sports Group-д ялагдсан билээ.

Амбани энэ удаа Liverpool-ийг авч чадвал түүний спортын багцын гол “эрдэнэс” болно. Бүх Энэтхэгийн хөлбөмбөгийн холбооны түнш тэрбээр Энэтхэгийн Премьер лигийн крикетийн баг эзэмшдэг бөгөөд улсдаа дээд зэрэглэлийн хөлбөмбөгийн лиг байгуулах ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.


Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02