Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа
2022, 11 сарын 16. 13:180

Энэ жил 76 настай АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ орон нутгийн цагаар 15-ны өдөр албан ёсоор зарлав. Ингэснээр 2016, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан түүний хувьд гурав дахь удаагийн сонгууль болох юм.

Ерөнхийлөгч асан Трамп өнгөрөгч орой Флорида дахь Мар-а-Лаго хотхонд үг хэлэх үеэрээ "Би Америкийг дахин агуу гүрэн болгохын тулд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хоёр жилийн өмнө бид агуу гүрэн байсан, удахгүй дахин агуу гүрэн болох болно” хэмээв.

Ерөнхийлөгч асан Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Холбооны сонгуулийн хороонд (FEC) бичиг баримтаа хүргүүлсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Ийнхүү Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласнаар завсрын сонгууль дуусгавар болж байгаа бол ирэх оны нэгдүгээр сард шинэ Конгресс нээлтээ хийснээр АНУ-ын улс төрийн ертөнц дараагийн буюу ерөнхийлөгчийн сонгуулийн шатандаа шилжих бололтой.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49