NASA сарыг зорьсон Artemis пуужингаа амжилттай хөөргөлөө
2022, 11 сарын 16. 16:510

Америкийн сансар судлалын агентлаг NASA Флоридагийн Канаверал хошуунаас түүхэн дэх хамгийн том пуужингаа хөөргөлөө. Ойролцоогоор 100 метр өндөртэй Artemis пуужин сүр дуулиантайгаар гэрэл цацруулж, дуу чимээ түгээсээр тэнгэрт гарав.

“Энэ бол миний амьдралдаа харж байсан хамгийн том дөл, топ акустик байлаа” хэмээн NASA-гийн захирал Билл Нелсон хэллээ. Тус пуужин Orion хэмээх сансрын нисгэгч бүхий капсул хөлөг тээвэрлэж буй бөгөөд түүнийг сарны чиглэлд шидэх зорилготой юм. Orion энэ удаад баг бүрэлдэхүүнгүй хөөрч байгаа боловч тус туршилт амжилттай өндөрлөсөн тохиолдолд дараачийн удаа сарны гадаргуу руу хүн тээвэрлэх болно. Тус Artemis пуужинг наймдугаар болон есдүгээр сард хөөргөхийг оролдсон боловч болзошгүй техникийн саатлын улмаас хойшлуулсан билээ.

Artemis пуужин Orion хөлгөө сар луу зөв чиглүүлэхийн тулд эх дэлхийн гадна хэд хэдэн чухал маневр хийх шаардлагатай юм. Дараа нь Orion 26 хоног аялан сарны тойрог замд орох бөгөөд ирэх сарын 11 өдөр эх дэлхийд буцаж ирэх хуваарьтай байна. Арванхоёрдугаар сард хүн төрөлхтөн саран дээр сүүлд алхсан Apollo 17-ийн 50 жилийн ой тохионо.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02