Дмитрий Медведев: Барууныхны өдүүлж буй “хайбрид” дайн Дэлхийн Гуравдугаар дайныг ойртуулж байна
2022, 11 сарын 16. 17:350

Лхагва гарагт ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев өөрийн Твиттер хуудаснаа өрнөж буй дайнд барууныхныг буруутгасан утга бүхий мэдэгдэл хийжээ.

Түүний жиргэснээр, “Украин улсаас харвасан байж болзошгүй гэгдэж буй Польшийн фермд дэлбэрсэн пуужингийн осол нэг зүйлийг баталж байгаа нь барууны орнууд ОХУ-ын эсрэг “хайбрид” буюу холимог дайн өдүүлж, дэлхийн хэмжээний дайныг ойртуулж байгаа гэдэг юм” гэсэн байна.

Түүний ийн мэдэгдэх болсон шалтгаан нь мягмар гарагийн орон Польш улсын Украинтай хиллэдэг тосгонд пуужин тусаж, дэлбэрэн хоёр хүний аминд хүрсэн юм. Одоогийн байдлаар пуужинг хэн, хаанаас, ямар зорилготойгоор харвасан нь тодорхойгүй байгаа ч барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пуужинг ОХУ-аас харвасан хэмээн буруутгаад байсан билээ. Улмаар Польшийн ерөнхийлөгч Анджей Дудагийн зүгээс пуужинг хэн харвасан тухайд ямар ч нотлох байхгүй байгааг мэдэгдсэн юм.

Гэвч Польшийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр пуужинг ОХУ-д үйлдвэрлэсэн хэмээжээ.

Үйл явдлын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ч өөрийн бодлыг хэлсэн бөгөөд түүний цохон тэмдэглэснээр урьдчилсан дүгнэлт пуужинг Оросын нутаг дэвсгэрээс харвасан гэх таамгийг няцааж байгаа гэсэн юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52