Хятадын JD Technology Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийхээр зөвшөөрлөө хүлээж байна
2022, 11 сарын 16. 17:510

Хятадын цахим худалдааны платформ JD.com-ийн финтек бизнесийн салбар 2023 оноос өмнө Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийх зөвшөөрлөө авна хэмээн найдаж байна.

JD.Com-ийн финтек, үүлэн технологи, хиймэл оюун ухааны салбар компани JD Technology нь дотоодод бүртгэлтэй компани тул Хонконг болон бусад орны биржид IPO хийхийн тулд Хятадын Үнэт цаасны зохицуулах хорооноос зөвшөөрөл авах шаардлагатай юм. Зөвшөөрлөө авсан тохиолдолд JD Technology-ийн анхдагч хувьцаа нь Хонконг дахь Хятадын компаниудын хамгийн том арилжаануудын нэг болох юм. JD Technology-ийн IPO-ийн хэмжээ хараахан шийдэгдээгүй байгаа. Гэвч өмнөх 2 тэрбум ам.долларын зорилтоос бага байж магадгүй хэмээн компанийн дотоод эх сурвалж мэдээллээ.

Хятад хоёр жилийн өмнө эх газрын Хятадаас гадуур хөрөнгө босгох ажиллагааг ихээхэн чангатгасан зохицуулалт хийсэн. Гэвч сүүлийн саруудад цар тахлын улмаас сүйрсэн эдийн засгаа сайжруулахыг эрмэлзэн технологийн компаниудыг хэт чангалахаа больж байна. Хонконгийн бирж дээр 2022 онд нийт 10.3 тэрбум ам.долларын анхдагч болон хоёрдогч хувьцаа арилжаалсан байна. Энэ нь нэг жилийн өмнө 37.7 тэрбум доллар байсантай харьцуулахад эрс багассан үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02