Toyota цахилгаанд залгуураар цэнэглэх боломжтой шинэ загварын Prius автомашинаа танилцууллаа
2022, 11 сарын 17. 0:146

Toyota Motor Corp 25 жилийн түүхтэй хос хөдөлгүүрт загвараа зах зээлд дахин идэвхжүүлэх зорилгоор Prius-ийн 2 литрийн багтаамжтай, цахилгаан залгууртай шинэ загвараа танилцууллаа.

Tesla зэрэг цахилгаан автомашин ихэнх хэрэглэгчийн хувьд өндөр үнэтэй тусдаг. Тиймээс Toyota өдөр тутамд гол төлөв зөвхөн цахилгаанаар ажиллах боломжтой шинэ Prius загвараа илүү олон хүнд хүргэх зорилгоор "боломжийн үнэтэй" бүтээжээ. “Prius бол олонхын машин. Цөөнх биш бүх хүн унах боломжтой байх ёстой” хэмээн Toyota-ийн ерөнхий менежер Саймон Хамфрис танилцуулах ёслолын үеэр хэлсэн юм. Тус тавдугаар үеийн шинэ Prius нь Toyota-ийн 2000сс моторын багтаамжтай хосолмол системтэй анхны загвар болно. Мөн 144 киловаттын цэнэг хураагууртай, батарейгаар туулах зам нь өмнөх загвараасаа 50 хувиар нэмэгдсэн, 100 километр цагийн хурдыг 7.5 секундийн дотор авдаг ажээ.

Анх 1997 онд худалдаанд гарсан бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй Prius цувралын автомашинууд одоо ч өргөн хэрэглээнд нийцсэн дундаж үнэтэй, байгальд ээлтэй загварт тооцогдсон хэвээр байна. Toyota "хүртээмжтэй ханш тогтооно" гэхээс өөрөөр шинэ загварынхаа үнийн тодорхой мэдээллийг өгсөнгүй. Шинэ Prius-ийг өвлөөс худалдаанд гаргана.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
6
0
0
7
8
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
203.217.139.240
   /
2022, 11 сарын 17. 16:13

Тэгээд цахилгаанд залгаж яадгийн бол

202.21.109.58
   /
2022, 11 сарын 17. 20:36

Yahavdee tsenegleed tsahilgaan mashin shig todorhoi km gazar benzingvi ywah l bhdaa

0 0
Төгс
139.5.217.106
   /
2022, 11 сарын 17. 9:19

2 литр л гээд байх юм юу юм бэ?

66.181.161.103
   /
2022, 11 сарын 17. 21:58

motoriin bagtaamj. orchuulagch ni utgiig ni sn gargaagu orchuuljee. google translate ashiglasan bn

0 0
192.82.86.35
   /
2022, 11 сарын 17. 17:27

2000cc

0 0
103.212.116.114
   /
2022, 11 сарын 17. 10:57

2000cm3 dotood shataltiin hudulguurtei gesen ug. Uridah zagvaraasaa iluu tom, huchtei hudulguurtei bson baina.

1 0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59