Их Британийн инфляцын түвшин сүүлийн 41 жилийн хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрчээ
2022, 11 сарын 17. 0:410

Их Британид эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас хэрэглээний үнийн инфляци сүүлийн 41 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрчээ.

Их Британийн Үндэсний статистикийн алба (ONS) өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс 11.1 хувиар өссөн нь 1981 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж мэдэгдэв. Энэ нь өмнөх сараас 1 пунктээр (10.1%) өссөн үзүүлэлт ба Ройтерс агентлагийн гаргасан шинжээчдийн таамаглалаас (10.7%) давсан байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрчим хүч болон хийн үнэ 130 орчим хувь, цахилгааны үнэ 66 хувиар өссөн. Хэрэв засгийн газрын зүгээс эрчим хүчний үнэд хяналт тавиагүй бол инфляц 13.8 хувьд хүрэх байсан” гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундааны бус ундааны төрөл 16.4 хувиар өссөн нь 1977 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тус байгууллагын онцолж буйгаар эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү нэмэгдсээр байгаа нь бага орлоготой өрхүүдэд илүү хүнд тусч байгааг дурдсан байна.

Гэвч инфляцид үзүүлэх нөлөөлөл өндөртэй хүнсний бүтээгдэхүүн болон эрчим хүчийг эс тооцвол суурь инфляц 6.5 хувьтай байгаа нь өмнөх сартай ижил түвшинд байгаа юм.

Сангийн сайд Жереми Хантын хэлж буйгаар цар тахлын үр дагавар болон Украины дайны улмаас Их Британи төдийгүй дэлхий дахинд бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна хэмээн дүгнэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Төв банкны зүгээс мөнгөний бодлогыг хариуцлагатайгаар зөв тийш нь чиглүүлж инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд туслах нь засгийн газрын үүрэг юм. Татвар, зарцуулалтын талаар хэцүү боловч шаардлагатай шийдвэрүүдийг гаргах ёстой” хэмээсэн байна.

Түүнчлэн энэ сарын 17-ны өдөр ирэх оны төсвийг танилцуулж, зардлаа танах төлөвлөгөөг зарлах төлөвлөгөөтнй байгаагаа тэрээр дурдав.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04