Илон Маск өөрийг нь шүүмжилсэн ажилтнуудыг халж, үлдсэн хүмүүст илүү цагаар ажиллахыг тулган шаардаж байна
2022, 11 сарын 17. 0:520

Илон Маск Twitter-ийн ажилтнууд өөрийг нь Slack дахь чат групптээ шүүмжилж буйг мэдсэн даруйдаа бүгдийг нь ажлаас халжээ.

Тус явдлын улмаас яг хэдэн ажилтан халагдаж буй тодорхой мэдээлэл байхгүй боловч барагцаагаар 20 хүн чаталснаасаа хойш нэг хоногийн дотор ажлаас халагдах мэдэгдэл хүлээн авсан. Тэдний зарим нь халагдсан тухайгаа шөнө дунд мэджээ.

Twitter-ийн шинэчлэлийн хүрээнд 3,700 орчим үндсэн ажилтныг цомхотгох ажил үргэлжилж байна. Цомхотголд орохгүй хүмүүсийн хувьд хэт өндөр ачаалалтай ажиллах нь тодорхой боллоо. Маск ажилтнуудаасаа “уртасгасан цагаар өндөр ачаалалтай ажиллах” амлалт авч байна. Үүнийг зөвшөөрөөгүй тохиолдолд ажлаас халагдах өргөдлөө өг гэжээ. Энэ тохиолдолд гурван сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгох юм. Шийдвэрээ Пүрэв гарагт ажлын цаг дуусахаас өмнө өгөхийг анхааруулжээ. Twitter-ийн шинэчлэл үргэлжилж байна.


Эх сурвалж: Gizmodo, Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04