ОХУ: Дайны талбарт Украины техник хэрэгслийг устгасан алба хаагчийг 300 мянга хүртэлх рублиэр шагнана
2022, 11 сарын 17. 2:021

Оросын Звезда зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 16-ны өдөр мэдээлснээр, 9 дэх сардаа үргэлжилж буй Украины дайнд Оросын армийн алба хаагчид дайсны техник хэрэгслийг устгасан буюу олзолж авсан тохиолдолд тус улсын засгийн газрын зүгээс шагнал урамшуулал олгохоор төлөвлөж байгааг онцолжээ.

Тодруулбал ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украины цэргийн нисэх онгоцыг байлдааны талбарт сөнөөсөн алба хаагчид 300 мянган рубль буюу хамгийн өндөр шанг амлаж байгаа бол нисдэг тэрэг унагасан тохиолдолд 200 мянган рублийн шан харамж олгох гэнэ. Түүнчлэн танк устгавал 100 мянган рубль, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хуягт машин, зенитийн пуужингийн систем зэргийг устгасан тохиолдолд 50 мянган рубль олгох аж. Украины армийг ялсан эсвэл тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан алба хаагчийг 100 мянган рублиэр шагнахаар мөн төлөвлөжээ.

Ийнхүү шан харамж амлаж буй явдал нь засгийн газрын зүгээс цэргийн алба хаагчдын сэтгэл санааг дээшлүүлэхийн тулд хийж буй ажил хэмээн шмнжээчид тайлбарлав. Гэвч ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам энэхүү шан харамж үзүүлэх талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгааг хэвлэлүүд цохон тэмдэглэв.

Өнгөрөгч есдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулах зарлиг гаргаж хэрэгжүүлсэн билээ. Дайн сунжрахын хэрээр цэргийн дайчилгааны захирамж гарснаар 300,000 залуусыг цэрэгт татан дайны талбар дахь хүчээ зузаатгасан юм. Эдгээр залуусын 82 мянга нь Украины фронтод үүрэг гүйцэтгэсэн гэх мэдээлэл мөн гарсан билээ.

Энэхүү цэргийн дайчилгаанд татагдан цэргийн алба хааж байгаа залуус хугацаат албаа дуусах хүртэл нийгмийн халамж хүртэхийн сацуу сар бүр хамгийн багадаа дор хаяж 195,000 рублийн цалин авах юм. Тэрчлэн цэргийн дайчилгаанд татагдахыг хүсээгүй 220 мянга орчим залуус хөрш орнууд руу дүрвэсэн гэх тооцоо бий.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгооо
121.128.31.227
   /
2022, 11 сарын 17. 5:49

Цэрэгт татагдсан цэргүүдийн цалингаа барахгүй байж.ёоооо ам нь амьд юмдаа

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02