Зеленський: Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужин яав ч Украиных биш, Оросынх гэдэг нь гарцаагүй
2022, 11 сарын 17. 9:200

Польшийн зүүн хэсэгт Украины хилийн ойролцоо унасан пуужин Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин байсан гэсэн НАТО-гийн урьдчилсан дүгнэлтийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленський эрс няцаалаа.

Ройтерс болон Интерфакс агентлагуудын орон нутгийн цагаар 16-ны мэдээлснээр, ерөнхийлөгч Зеленський мөн өдөр Украины телевизэд ярилцлага өгөхдөө "Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужин манайх биш гэдэгт би итгэлтэй байна" гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Тус пуужинг Оросын тал хөөргөсөн гэж үзэж байна. Би Украины армийн мэдээнд үндэслэн ярьж буй минь энэ. Өөрийн армийнхаа мэдээнд итгэх нь гарцаагүй шүү дээ" гэжээ.

Зеленський мөн дэлбэрэлт болсон газарт Украины албаныхныг нэвтрэх зөвшөөрөл олгоно гэдэгт итгэлтэй байна гэв. “Бидэнд мөрдөн байцаах багт багтах эрх бий юу? Мэдээж хэрэг" гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлээд авчээ.

Өнөөдөр өглөө ерөнхийлөгч Зеленський "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр цахим хэлбэрээр үг хэлэхдээ "Та нарын дунд террорист байна" гэж ОХУ-ыг чиглүүлэн хэлсэн байна.

Өмнөх өдөр нь ОХУ Украины томоохон хотуудын эрчим хүчний байгууламжуудыг онилсон 100 орчим пуужин харваж томоохон хэмжээний агаарын цохилт өгсөн юм. Үүнээс улбаалан Польшийн нутаг дэвсгэрт пуужин тусаж 2 хүний амь эрсэдсэн хэрэг гарсны дараахан тус улс шууд л Оросын довтолгоо гэсэн таамаг дэвшүүлсэн ч НАТО-гийн зүгээс Украины тал агаарын довтолгооноос хамгаалах пуужинг буруу харвасны улмаас уг үйл явдал болсон гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргасныг бид бид өмнө нь мэдээлсэн билээ.

Гэхдээ энэ бүхний эцсийн хариуцлагыг Орос хүлээх ёстойг НАТО онцлон тэмдэглэхийн сацуу энэ хэрэг ОХУ-ын өргөн хэмжээний агаарын довтолгооноос урьдчилан сэргийлэх явцад болсон гэж мэдэгдсэн юм. Польш улс ч Украины тал Польш руу санаатайгаар цохилт өгөөгүй болохыг баталжээ.

Харин Оросын тал энэхүү үйл явдалтай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд хэрэг гарсны дараахан шууд Оросыг хардсаныг эрс буруушаан Москвад суугаа Польшийн элчин сайдыг дуудаж уг мэдээллийг няцаасан юм.

Гэвч Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах хорооны нарийн бичгийн дарга Олекси Данилогийн зүгээс Украины талд хэргийн газар руу нэвтрэх зөвшөөрөл олгож хамтран мөрдөн байцаалт явуулахыг хүссэн ба хэргийг ОХУ үйлдсэн гэх таамгаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02