Оффисоос ажиллахын давуу болон сул талуудыг харьцуулж үзэх нь
2022, 11 сарын 21. 9:000

Цар тахал гарч, дэлхий нийт гэрээсээ ажиллах хэв маягт дадсан ч корона вирусийн халдвар намжихын хэрээр байгууллагууд ажилчдаа оффист цуглахыг шаардах болсон билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ оффисоос ажиллахын давуу болон сул талуудыг харьцуулан авч үзэцгээе.

Давуу талууд:

Ажил, амьдралын ялгаж салгахад хялбар

Оффист хүмүүс тогтсон цагийн хуваарийн дагуу ажилладаг тул цагийн менежмент тааруу хүмүүсийн хувьд оффисоос ажиллах тун ашигтай. Учир нь ажил эхлэх, дуусах цаг тодорхой байснаар хүмүүс цагаа илүү үр бүтээмжтэйгээр хуваарилж чаддаг. Анхаарал төвлөрөлт сул хүмүүсийн хувьд гэрээс ажиллах нь олон зүйлд сатаарах боломжийг олгодог тул ажил, амьдралаа ялгаж салгахад хүндрэл үүсдэг. Нэн ялангуяа бага насны хүүхэдтэй айлд гэрээс ажиллах нь тийм ч сайхан санаа биш.

Бага ганцаардана

Оффисоос ажиллахын өөр нэгэн давуу тал нь хүмүүсийг ганцаардлаас ангижруулах тустай. Оффисоос ажилласнаар хүн нийгмийн харилцаанд орох зайлшгүй шаардлагатай тулгарах бөгөөд нийгмийн харилцаанд тогтмол давтамжтай орсноор хүнд хэлбэрийн ганцаардлаас зайлсхийх боломжтой болдог.

Судалгаагаар хүн ажлын байрандаа найз нөхөдтэй байх үед ажлаа илүү аз жаргалтай хийдэг гэсэн дүн гарсан байна.

Илүү зорилготой ажиллах нөхцөл бүрдэнэ

Хүн гэрээсээ ажиллахад нэг хэвийн амьдралын дадалтай болж, нийгмээс тусгаарлагдан улмаар яах гэж ажил хийж байгаа зорилгоо мартагнах нь бий. Тиймээс оффисоос ажиллах нь хүнийг илүү урам зоригтой, зорилготой болгож, идэвхтэй амьдралын хэв маягтай болгодог.

Сул талууд:

Ажлын цагийн уян хатан байдал сул

Ажлын цагийн хуваарь тогтсон байдаг тул хүн өөрийн хүссэн үедээ ажиллах боломж хомс. Гэрээс ажиллахын нэг давуу тал нь хувь хүн өөрөө цагаа зохицуулж, хүссэн үедээ ажлаа хийж, амрахыг хүссэн үедээ амсхийж болдог билээ.

Сул цаг их алддаг

Гэрээсээ ажил руу явах, ажлаасаа гэртээ ирэх гээд л үр бүтээмж багатай сул цагууд ихээр үрэгдэнэ. Харин гэрээсээ ажиллаж байгаа нөхцөлд хүн орноосоо босоод л шууд ажлаа хийх боломжтой.

Зардал ихтэй

Унааны мөнгө, өдрийн хоол, өмсөх хувцаснаас эхлээд л оффисоос ажиллах нь гэрээс ажиллахаас илүү зардалтай.

Дээрх давуу болон сул талыг таниад танд гэрээсээ эсхүл зайнаас ажиллах илүү таалагдаж байвал та Zangia.mn дээрх “зайнаас ажиллах боломжтой ажлын байр” цэсээр зочлоод үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04