НАТО: Польш улсын нутаг дэвсгэрт тусаж, дэлбэрсэн пуужин гарцаагүй Украин улсынх байсан
2022, 11 сарын 17. 11:500

Өнгөрөгч мягмар гарагт Польш улсын Украинтай хиллэдэг тосгонд пуужин унаж дэлбэрэн 2 хүний амь эрстсэн билээ. Тэгвэл НАТО-ийн тэргүүн Йенс Столтенбергийн зүгээс BBC агентлагт хандан тодруулга хийхдээ пуужин гарцаагүй Украин улсынх байсан хэмээжээ.

Одоогийн байдлаар хэрэг явдлыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч түүний хэлснээр, “Энэ[пуужин] нь Украины агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай пуужин байсан байх магадлал тун өндөр” гэсэн юм.

Йенс столтенберг Польш улсад унасан пуужингийн хүрээнд тийн тодруулга хийсэн ч Украин улсад өрнөж буй дайны гол буруутныг ОХУ хэмээн нэрлэсэн байна.

Гэвч Украин улсын талаас Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужинг Оросоос харвасан гэсэн байр суурьтаа бат зогсож байгаа билээ. Улмаар Володимир Зеленський тэнэсэн пуужингийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Украин улс оролцох нь зүй ёсны хэрэг хэмээгээд байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09