400 хоногийн турш тасралтгүй ковидын халдвартай байсан хүн эцэст нь эдгэжээ
2022, 11 сарын 17. 22:020

2020 онд 59 настай эрэгтэй бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээс болж дархлаа нь суларсан байв. Улмаар тухайн жилийн арванхоёрдугаар сард коронавирусийн шинжилгээ нь эерэг гарснаас хойш хамгийн багадаа 411 хоногийн турш тасралтгүй халдвартайгаа тэмцжээ.

Тус хугацаанд ямар нэг шинэ хувилбарын халдвар аваагүй, анхны халдвар нь эдгэрэхгүй ийнхүү удсан болохыг генийн шинжилгээгээр баталсан. Өвчтөн ханиалгах, халуурах, үнэр алдах зэрэг анхаарал татахуйц шинж тэмдэггүй, хаяа маш хөнгөн шинж тэмдэг илэрч байсан аж. Түүний биеийн байдал сайн байсан тул вирусын эсрэг болон эсрэгбиеийн зэрэг эмчилгээнд хамрагдах шалгуурт нийцээгүй. Гэвч эмч нар эцэст нь 2022 оны хоёрдугаар сард эсрэгбиеийн эмчилгээ хийснээр эдгээж чаджээ. Ийм удаан хугацааны халдварын үед вирус нь хүний биед мутацид орж болзошгүй тул эрдэмтэд нарийн ажиглаж байсан юм.

Тус тохиолдлыг 11-р сарын гуравны өдөр Clinical Infectious Diseases эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгаанд дурдсанаар ковидын халдвараар хамгийн удаан өвчилсөн хүн 505 хоногийн турш халдвартайгаа тэмцэж байгаад 2022 оны дөрөвдүгээр сард нас барсан. Мөн нэг өвчтөний бие дэх халдвар 30 гаруй удаа мутацид орж байсан өвөрмөц тохиолдол бүртгэгдсэн юм.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04