Хятадын Alibaba 20.6 тэрбум юанийн алдагдалтай ажиллажээ
2022, 11 сарын 18. 8:410

Хятадын цахим худалдааны салбарт тэргүүлэгч Alibaba Group-ийн орлого сүүлийн нэг улиралд таамагласан хэмжээнд хүрч өссөнгүй. Үүнд тус улсын ковидын эсрэг хэрэгжүүлж буй хөл хорионы арга хэмжээ, эдийн засгийн төлөв таагүй байгаа, худалдан авагчид хэрэглээгээ хумьсан зэрэг асуудал голчлон нөлөөлжээ.

Есдүгээр сарын 30 өдрөөр тасалбар болгосон гурван сарын хугацаанд Alibaba-ийн орлого гурван хувиар өсөж 207.18 тэрбум юань хүрсэн. Шинжээчдийн таамагласан орлогын хэмжээ 208.62 тэрбум юань байсан юм. Хэрэглэгчдийн тус платформоор дамжуулан худалдан авалт хийж буй нийт мөнгөний хэмжээ нэг жилийн өмнөхөөс долоон хувиар буурсан байна. Гэтэл Alibaba тус мөнгөн дүнгээс хураамж авснаар компанийн нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг билээ. Мөн ковидын гэнэтийн хөл хорионууд ложистикийн томоохон асуудал дагуулсаар байна. Улмаар Alibaba 20.6 тэрбум юань буюу 2.9 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн гэж мэдэгдэв.


Эх сурвалж: Bloombrerg, Euronews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26