Эрдоган: Үр тарианы экспортыг дахин 120 хоногоор сунгасан
2022, 11 сарын 18. 9:100

Долоодугаар сард Истанбул хотноо баталсан, Украинаас Хар тэнгисээр дамжуулан үр тариа экспортлох гэрээг нэмж 120 хоногоор сунгасан болохыг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган баталлаа.

Тэрбээр “НҮБ, Турк, ОХУ, Украины хооронд байгуулсан Хар тэнгисээр тээвэр хийх гэрээг 2022 оны арваннэгдүгээр сарын 19 өдрөөс эхлэн 120 хоногийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгах шийдвэрийг талууд баталлаа” хэмээн Twitter хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ. Улмаар НҮБ-ын тэргүүн А.Гутерриш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины удирдагч В.Зеленский нарын нэрийг дурдан тус санаачилгад хүчин чармайлт гаргасан явдалд талархал илэрхийлэв. Харин А.Гутерриш “ОХУ-аас хүнс, бордоо экспортлоход тулгарч буй саадыг арилгах болно” хэмээн Оросын санал, шүүмжлэлд нааштай хариу өглөө. Хан тэнгисийн санаачилга анх хэрэгжиж эхэлснээс хойш тус замаар нийт 450 удаагийн хөлөгт тээврээр 11 сая гаруй метр тонн хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн экспортлоод байна.

Эх сурвалж: ТАСС, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31