“Эмэгтэй Стив Жобс” гэгддэг Элизабет Холмст 11 жилийн хорих ял оноожээ
2022, 11 сарын 20. 15:520

Цахиурын хөндийн түүхэн дэх хамгийн том луйврын хэрэгт буруутгагдаж буй цусны шинжилгээний төхөөрөмж үйлдвэрлэгч Тheranos компанийн гүйцэтгэх захирал асан Элизабет Холмст анхан шатны шүүх хурлаар 11 жилийн хорих ял оноожээ.

Bloomberg News сувгийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе дүүргийн шүүгч Эдвард Давила Холмсыг залилан болон бусад холбогдох хэрэгт буруутган 11 жил 3 сарын хорих ялыг оноосон байна.

Шүүх хурлаар Холмсын өмгөөлөгчдийн хүссэн 18 сарын гэрийн хориог хэрэгсэхгүй болгожээ. Харин шүүгч Давила Холмсыг жирэмсэн байгааг харгалзан түүнийг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлыг дараа нь авч үзэхээр болсон аж.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард прокурорууд “Холмс өөрийн амбицаасаа болон “сохорч”, бодит байдлыг мушгин гуйвуулж, бусдыг ч энэхүү замдаа уруу татсан” хэмээн үзэж түүнд “180 сарын хорих ял оноож, 800 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх” ялыг төлөвлөөд байсан юм.

Холмс хэдхэн дусал цусаар өвчнийг оношлох чадвартай цоо шинэ төхөөрөмж бүтээснээ зарлаж, Цахиурын хөндийд олны анхаарлыг татаж, компанийнхаа үнэ цэнийг нь хэд дахин өсгөж чадсан юм. Тэр цагаас хойш Холмс дэлхий дахины анхаарлыг татан “эмэгтэй Стив Жобс" хэмээн нэрлэгдэх болж, хөрөнгө оруулагчид олноор хошуурч эхэлсэн билээ.

2014 онд Тheranos компанийн үнэлгээ 9 тэрбум ам.долларыг давж, хувьцааны тал хувийг эзэмшдэг Холмс тэрбумтан болжээ. Гэвч түүний аз нь богино настай байв. Жилийн дараа буюу 2015 онд Wall Street Journal сонины зүгээс Тheranos компанийн нийт ажилчдаас ярилцлага авч, түүний бүтээсэн хэдхэн дусал цусаар бүхий л өвчнийг оношлодог гэх “Edison machine" нь зөвхөн 10 орчим өвчнийг оношлох боломжтойг илчилж чадсан юм. Зарим өвчнийг оношлохдоо өөр компанийн төхөөрөмжөөр ашигласан нь мөн батлагдсан байна.

Эцэст нь Theranos компани хөрөнгийн зах зээлийг орхиж, Холмс нэг шөнийн дотор “сохор зоос ч үгүй” болж байсан билээ. 2018 онд Холмс болон түүний хуучин найз залуу Тheranos компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Рамеш Санни Балвани нарыг шүүх хурал болж байсан юм.

Энэ оны 1-р сард Калифорнийн тангарагтны шүүх Холмсыг залилан, хуйвалдааны дөрвөн зүйл ангиар буруутай гэж үзсэн билээ.

Холмс шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
3
3
6
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15