Тэрбумтан Уоррен Баффеттын хөрөнгө оруулалтын компанийн нэрийг барьсан крипто вэбсайт ажиллаж байна
2022, 11 сарын 20. 21:530

Нэрт хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффеттын хөрөнгө оруулалтын компани Berkshire Hathaway Inc-ийн нэрийг барин ажиллаж буй криптовалютын брокерын вэбсайт байгааг анхаарууллаа. Тэрбээр тус крипто вэбсайттай огт хамааралгүй бөгөөд өөрийнх нь компанийн нэрийг барьж буйг сануулав.

Тус berkshirehathawaytx.com хэмээх вэбсайт танилцуулга дээрээ 2020 онд үүсгэн байгуулагдсан, Техас мужид байрладаг брокерын компани хэмээжээ. Түүнчлэн, хөрөнгө оруулагчдад “криптовалютын олборлолтод зарцуулсан хөрөнгө оруулалтаас пассив орлого олох боломж” олгоно хэмээн өөрсдийгөө тодорхойлсон байна. Тус брокер АНУ, Их Британи, Кипр, Өмнөд Африкт үйл ажиллагаа явуулдаг гэж бичжээ.

Дэлхийн тав дахь чинээлэг эрхэм болсон Уоррен Баффетт 1965 оноос хойш Berkshire Hathaway компаниа удирдаж байна. Тус компани есдүгээр сарын 30-ны байдлаар 306 тэрбум гаруй ам.долларын хувьцаа эзэмшиж байв. “Омахагийн зөнч” хэмээн нэрд гарсан алдарт хөрөнгө оруулагч Баффетт крипто хөрөнгөд итгэдэггүй хэмээн эртнээс мэдэгдсэн юм. Улмаар 2018 онд криптовалютыг “хархны аймшигт хор” хэмээсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50