Катар 2022: Хөл бөмбөгийн цэнгэлдэхэд шар айраг худалдаалахгүй
2022, 11 сарын 20. 22:080

Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхээс нэгхэн хоногийн өмнө Олон улсын Хөл бөмбөгийн Холбооноос тоглолт зохион байгуулагдах 8 цэнгэлдэхэд алкоголь агуулсан бүтээгдэхүүн худалдахгүйг мэдэгджээ.

Тэдний мэдэгдсэнээр, “Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катар улс болоод Олон улсын Хөл бөмбөгийн Холбоо хэлэлцсэний эцэст ДАШТ-ий үеэр алкоголийн агууламж бүхий бүтээгдэхүүний худалдааг хөгжөөн дэмжигчдийн баяр, тусгай зөвшөөрөлтэй газруудад төвлөрүүлж, цэнгэлдэхийн хүрээнд шар айраг худалдаалахгүй байхаар шийдвэрлэлээ” гэсэн юм.

Өнгөрөгч есдүгээр сард Катар улсаас мэдэгдэж байснаар тэд шар айргийн худалдаанд тодорхой цаг зааж өгнө хэмээж, тоглолт эхлэхээс гурван цагийн өмнө, тоглолт дууссанаас нэг цагийн дараа шар айраг худалдан авах боломжтой гэсэн хэдий ч тэд ийнхүү шийдвэрээ өөрчилжээ.

Олон улсын Хөл бөмбөгийн Холбооноос мэдэгдсэн дагуу тэдний энэ шийдвэр Budweiser шар айргийн алкогольгүй хувилбар болох Bud Zero шар айргийн худалдаанд нөлөөлөхгүй гэнэ.

Харин ДАШТ-ийг 75 гаруй сая ам.доллароор ивээн тэтгэж буй Budweiser шар айргийн үйлдвэрлэгч Anheuser-Busch InBev компанийн зүгээс үйл явдлын хүрээнд “Энэ ч эвгүй л юм” хэмээн жиргэсэн ч төдөлгүй устгасан байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15