Өрсөлдөгчид нь ажиллах хүчээ цомхотгож байхад TikTok ганцаар шинэ ажилтан авсаар байна
2022, 11 сарын 21. 0:010

Олон улсын технологийн тэргүүлэгч компаниуд зардал хэмнэх үүднээс ажиллах хүчээ цөөлсөөр байна. Гэтэл Хятадын Tiktоk нийгмийн сүлжээний аппликейшн өнөөгийн чиг хандлагыг сөрж ирэх гурван жилд 3,000 орчим инженер нэмж ажилд авахаар төлөвлөв.

Тус аппликейшны толгой компани ByteDance АНУ, Сингапурт олонх ажилтныг авна гэв. Тэрчлэн, Хятад дахь салбарынхаа ажиллах хүчийг нэмэхээр төлөвлөжээ. Tiktоk Хятадад оффистой боловч тус бүсэд ажилладаггүй боловч Douyin хэмээх төстэй хувилбарыг санал болгодог юм. TikTok-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чеу “Бид шинэ ажилтан авах тал дээр маш болгоомжтой хандсаар ирсэн. Ямартай ч ажилтан нэмж авсаар байна. Гэхдээ олон улсад тулгарч буй сорилтуудад нийцүүлэн бизнесийн тэлэх хурдаа бууруулж болно” хэмээв. Энэ нь тус компани өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөн тооны ажилтан нэмж авч байгаатай холбоотой тайлбар юм.

Meta 11,000 орчим ажилтнаа цомхотгож байгаа бол Amazon.com Inc 10,000 орчим ажилтнаа явуулахаар бэлтгэж байна. Twitter, Lyft Inc зэрэг технологийн бусад компани ч ажиллах хүчээ цөөрүүлж буй. Тэдэнтэй харьцуулахад TikTok тэлэлтийн хурдаа бууруулсан боловч эцсийн дүнд бизнес нь өсөлттэй хэвээр байгаа юм. Таван “настай” тус аппликейшн энэ онд 10 тэрбум орчим ам.долларын зар сурталчилгааны орлого олох зорилт тавиад байна.


Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17