Украины эрчим хүчний томоохон компанийн тэргүүн ард иргэддээ гадны орнуудад өвөлжихийг уриалжээ
2022, 11 сарын 21. 0:360

Украины эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн хамгийн том төлөөлөл болсон компанийн зүгээс ард түмэндээ хандаж болж өгвөл гадны орнуудад өвөлжиж, эрчим хүчний хомсдолыг даван туулахад туслахыг уриалсан байна.

Их Британийн BBC сувгийн мэдээлснээр, DTEK компанийн тэргүүн Максим Тимченко Украинчуудаас цахилгаан, эрчим хүчний хэрэглээг бууруулахад туслахыг хүсч, "Ойрын гурваас дөрвөн сарын хугацааг гадны орнуудад өнгөрүүлэх нь уг салбарт оруулж буй таны маш том тус нэмэр байх болно”гэжээ.

DTEK компани нь Украины цахилгаан эрчим хүчний дөрөвний нэгээс илүү хувийг үйлдвэрлэдэг аж.

ОХУ-ын армийн сүүлийн саруудад хийсэн агаарын довтолгоонд Украины цахилгаан станцууд болон когенерацийн байгууламжууд гээд эрчим хүчний дэд бүтцийн тал хувь нь өртсөн нь тус улсад эрчим хүчний ноцтой хомсдол үүсэхэд хүргээд байна.

Өвөл цаг хаяанд ирж, хүйтний эрч чангарч буй энэ цаг үед олон сая хүн цахилгаан, дулаангүй өдөр хоногийг өнгөрүүлж байгаа юм.

Украины арми саяхан Херсон зэрэг өмнөд бүс нутгийг Оросуудаас чөлөөлсөн хэдий ч тус бүс нутгуудад ч мөн л эрчим хүчний дэд бүтцийг ноцтой сүйтгэсэн нь тун анхаарал татаж байгаа аж.

Украины Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр, Херсон хотын төмөр замын өртөөнд дөнгөж 19-ний өглөө л цахилгаан, эрчим хүчний хангалтыг өгсөн болохыг онцлон тэмдэглэв. Украины засгийн газар ойрын хэдэн өдөрт тухайн бүс нутаг дахь оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41