Эдийн засгийн уналтад орсон Их Британи зардлаа танаж татварын орлогоо их хэмжээгээр нэмж байна
2022, 11 сарын 21. 0:530

Их Британи хэдийн хямарч, 40 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр инфляц нүүрлэснээр олон сая иргэдийн амьдралын стандарт буурч эхэлсэн. Гэвч иргэдийн хувьд байдал улам дордож, удахгүй илүү өндөр татвар төлөөд зогсохгүй олон нийтийн үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломж хумигдах болов.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, сангийн сайд Жереми Хант нар 55 тэрбум фунт стерлинг хэмнэх төлөвлөгөөгөө танилцуулж “Хэцүү шийдвэр гаргах” шаардлагатай болсноо хүлээн зөвшөөрсөн. Тус төлөвлөгөө нь Их Британийн хувьд том эргэлт болохоор байна.

Тус улс нэг жил гаруй хугацаанд үргэлжлэх эдийн засгийн уналтад орж буй. Гэвч эдийн засаг ердөө хоёр хувиар агших бөгөөд 2024 оноос буцаж тэлнэ хэмээн тус улсын Төсвийн хариуцлагын газраас таамаглалаа. Хямралын үеэр өрхийн бодит орлого долоон хувиар буурна. Гэтэл нөхцөл байдал ийнхүү хүндэрч байх зуурт засгийн газар улсын өрийн хэмжээг таван жилийн дотор ихээр бууруулах, төрийн зээлийн хэмжээг ДНБ-ийн гурван хувиас хэтрүүлэхгүй барих арга зам олох ёстой болов. Тиймээс татвар нэмэх шийдвэрт хүрчээ.

Бүх татвар төлөгчдөөс хувь нэмрээ оруулахыг хүсэх болно” гэж Төрийн сан мэдээлсэн. Мөн өндөр орлоготой хэсэгт хамаарах босго орлогын хэмжээг бууруулсны үр дүнд 45 орчим хувийн өндөр татвар төлөх иргэдийн тоо нэмэгдэж байна. Мөн газрын тос, байгалийн хийн компаниудын гэнэтийн ашгийн татварыг нэмэгдүүлж, цахилгаан үүсгүүрт ногдуулах шинэ татвар баталлаа. Үүний зэрэгцээ хоёр жилийн дараах сонгууль өнгөрөөгөөд нийтийн үйлчилгээг цөөлөх зэргээр төсвийн зардлыг ихээр бууруулж эхлэх болно.

Их Британи хэдийгээр хямралыг давах төлөвлөгөө баталж буй боловч хямрал илүү удаан үргэлжлэх магадлал бий. Тухайлбал, Английн Төв банк Их Британийн эдийн засаг хоёр жилийн турш уналтад орно гэж мэдэгдсэн. Энэ тохиолдолд төлөвлөгөөнд өөрчлөлт орж улам “хатуурхах” магадлалтай юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47