Эр бэлгийн эсийн тоо дэлхий даяар 50 гаруй хувиар буурсан байж болзошгүй
2022, 11 сарын 21. 1:330

Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Human Reproduction Update хэмээх нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны сэтгүүлд хүний эр бэлгийн эсийн тоо 1973-2018 оны хооронд жилд дунджаар 1.16 хувиар, 2020 оноос хойш 2.64 хувиар буурч байна хэмээн нийтэлжээ.

Тус судалгаанд дурдсанаар, 1973 онд нэг миллилитр эр шингэнд 104 сая эс оршиж байсан бол 2019 онд тус тоо 49 сая хүрч буурчээ. Тус үзүүлэлт 40 сая ширхгээс дээш тохиолдолд нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд хэвийн гэж тооцдог ажээ.

Тус судалгаа бол 2017 оны судалгааны үзүүлэлтүүд дээр Өмнөд Америк, Ази, Африкийн шинэ мэдээллийг багтаан шинэчилсэн хувилбар юм. Нийтдээ 53 орны мэдээллийг оруулан дүгнэсэн. Мөн өмнөх судалгаанд байгаагүй 2014-2020 онд хийсэн эсийн тоон өгөгдөл бүхий 38 судалгааг нэмж тооцжээ. Анх нэмэлтээр оруулах 3,000 орчим судалгааны материал цугларсан боловч тэдгээрээс зөвхөн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалгүй, үргүйдлийн эмгэггүй эрчүүд оролцсон судалгааг түүвэрлэн авч, технологийн шалгуур тавихын зэрэгцээ нэгж судалгаанд хамрагдагсдын тоонд доод хязгаар тогтоосны эцэст ердөө 38 багц өгөгдөл үлдсэн байна.

Улмаар тус судалгааны дүгнэлт болох эр эсийн тоо 1973-2020 оны хооронд 50 орчим хувиар буурсан гэх мэдээлэл нөхөн үржихүйн салбарын эрдэмтдийн дунд том маргаан өрнүүлэв. Зарим нь тус судалгааг харьцангуй бодит бөгөөд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь тус өгөгдөлд итгэлгүй байна хэмээн ярилцаж байгаа юм. Учир нь эр бэлгийн эсийг тоолох арга цаг хугацааны явцад маш ихээр өөрчлөгдсөн тул 1973 оны өгөгдлийг орчин үеийн тоон мэдээлэлтэй харьцуулах нь тохиромжгүй гэж шүүмжиллээ. Гэвч тус асуудлыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэдэгт бараг бүх шинжээч санал нийлж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26