Сагсан бөмбөгийн тамирчин Кайри Ирвинг уучлалт гуйж, багтаа эргэн иржээ
2022, 11 сарын 21. 12:110

Брүүклин Нетс багийн тоглогч Кайри Ирвинг еврейчүүдийг эсэргүүцэх үзлийг сурталчилсан агуулга бүхий киноны тухай жиргэснээсээ болж 8 тоглолт өнжих болсон билээ. Улмаар багийн удирдлагын зүгээс түүнд багтаа эргэн ирэхээс өмнө биелүүлэх ёстой зургаан жагсаалтыг ч гаргаж өгсөн юм.

Тэгвэл Кайри Ирвинг ням гарагт өгсөн ярилцлагынхаа хүрээнд олон нийтээс уучлалт гуйж, багтаа эргэн иржээ.

Түүний хэлснээр, “Би хэн нэг хүн эсхүл тодорхой хэсэг бүлэг хүмүүст ямар нэг хохирол учруулахыг хүсээгүй. Би үзэн ядалт бүхий яриа, еврейчүүдийг эсэргүүцэх үзэл хийгээд хүний гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхах явдлыг огтоос дэмждэггүй. Энэ бүхнийг эвээр шийдэх арга зам байсан ч тэгээгүйнхээ төлөө би энд хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна.

Энэ бол миний хувьд үнэхээр том мөч юм. Учир нь би энэ үйл явдлын хүрээнд өөрийнхөө дуу хоолойг ямар хүчтэй болохыг таньж мэдлээ. Миний нийгэмд үзүүлэх нөлөө ч маш хүчтэй юм. Тиймээс би үүнийхээ өмнө хариуцлагатай байхыг хүсэж байна” гэжээ.

Тийн мэдэгдсэний дараагаар Кайри Ирвинг багтаа эргэн ирж, Мемфис Гриззлис багийн эсрэг тоглолтод оролцсон байна. Тус тоглолтод Брүүклин Нетс баг 127 оноотойгоор ялалт байгуулжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02