Tesla программ хангамжийн асуудалтай 320,000 автомашиныг АНУ-ын зах зээлээс эргүүлэн татахаар болжээ
2022, 11 сарын 21. 14:220

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компани программ хангамжийн доголдол, тэр дундаа арын гэрлийн үйл ажиллагаанд асуудал үүсэн 321,000 автомашиныг АНУ-ын зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.

France Press болон Reuters агентлагуудын орон нутгийн цагаар 20-ний мэдээлснээр, өнгөрөгч 15-ны өдөр Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газарт (NHTSA) ирүүлсэн баримтаас харахад программ хангамжийн асуудлаас болж зарим автомашины арын гэрэл үе үе анивчих тохиолдол гарсан гэв.

2023 оны “Model 3” болон 2020-2023 оны “Model Y” загваруудад энэхүү асуудал үүсэх болсон байна. Өнгөрөгч 10-р сарын сүүлчээр арын гэрлийн үйл ажиллагаа доголдож буй талаарх үйлчлүүлэгчдийн гомдлыг хүлээж авсан бөгөөд программ хангамжийн асуудал илэрсэн тул эргүүлэн татах ажлыг ийнхүү эхлүүлж байгаагаа тус компанийн зүгээс тайлбарлав.

Энэхүү асуудлын улмаас Теsla компани 321,000 автомашинаа эргүүлэн татах ба асуудлыг шийдвэрлэхийн тулд программ хангамжийн шинэчлэлт хийхээ мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар үүнээс болж ямар нэгэн осол, гэмтэл гараагүй байна. Дээрх асуудалтай холбогдуулан АНУ-аас бусад орнуудын зах зээлээс автомашинаа эргүүлэн татсан эсэхийг хараахан тодруулж хэлээгүй юм. Үүнээс гадна өнгөрөгч 19-ний өдөр тус компани нь зорчигчийн талын аюулгүйн дэрний гэмтэлтэй байж болзошгүй гэж үзэн “Model X” загварын 30,000 автомашиныг эргүүлэн татахаар болсноо мөн мэдэгдээд байсан билээ.

NHTSA-ийн мэдээлснээр, Теsla компанийн хувьд зөвхөн энэ онд л гэхэд 19 удаагийн шийдвэрээр 3.7 сая гаруй тээврийн хэрэгслийг АНУ-ын зах зээлээс эргүүлэн татаад байна. Энэ сарын эхээр 40,186 “Model S” болон “Model X” тээврийн хэрэгслийн автомат жолоодлогын функцэд доголдол байна хэмээн үзэж эргүүлэн татсан юм.

Эргүүлэн татах шийдвэр гаргахад хүрч буй шалтгаанууд нь ихэнх нь программ хангамжийн доголдолтой холбоотой байгаа бөгөөд компанийн зүгээс уг асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд программ хангамжийг зайнаас шинэчлэх боломжийг судалж байгаа аж. Автомат жолоодлогын программын алдаатай холбоотойгоор яаралтай тоормосны систем гэнэт идэвхжсэний улмаас энэ жил 10,000 гаруй автомашиныг эргүүлэн татах шаардлагатай болж байсан билээ. Харин зайнаас шийдвэрлэх аргын тусламжтайгаар асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байсан удаатай.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01