Дэлхийн хагас дамжуулагчийн салбар энэ онд дөнгөж 4 хувиар өсөх бол ирэх онд 3.6 хувиар буурах төлөвтэй байна
2022, 11 сарын 22. 0:080

Тайванийн засгийн газрын судалгааны хүрээлэн болох Аж үйлдвэрийн технологийн хүрээлэн дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл энэ онд бага зэрэг өсөх боловч ирэх онд сөрөг өсөлттэй гарна хэмээн таамаглажээ.

21-ний өдөр Тайваний Эдийн засгийн сонины мэдээлснээр, Аж үйлдвэрийн технологийн хүрээлэн энэ онд дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 618.5 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 4 хувиар өснө гэж тооцоолжээ. Ингэснээр энэ оны өсөлтийн хурд (4%) өмнөх жилээс (26.3%) мэдэгдэхүйц буурах төлөвтэй байгаа юм.

Түүнчлэн тус хүрээлэнгийн зүгээс тоцоолсноор дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг ирэх онд 596.4 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамагласан нь энэ онтой харьцуулахад 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Автомашинууд цахилгаанаар хөдөлж, улам ухаалаг болохын хэрээр батарей, эрчим хүчний удирдлага, жолоодлоготой холбоотой автомашины хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдэж буй нь тодорхой. Ингэснээр нэг автомашинд ногдох хагас дамжуулагчийн өртөг жил бүр 8-10 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд 2020 онд 489 ам.доллар байсан автомашины хагас дамжуулагчийн өртөг 2025 онд 716 ам.доллар болж өсөх төлөвтэй байна.

Дэлхийн зах зээлийн судалгааны Gartner компанийн мэдээлснээр 2021 оноос хойших зургаан жилийн хугацаанд автомашины хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн жилийн өсөлт 13.8 хувьд хүрч салбартаа санах ойн хагас дамжуулагчийн дараа (14%) “аман хүзүүдээд” тогтохгүй цаашид хагас дамжуулагчийн салбарын өсөлтийн гол хөдөлгүүр болохыг онцлон тэмдэглэв.

Харин 2026 оноос хойш автомашины хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь харилцаа холбоо, тооцооллын салбарт байр сууриа тавьж, нэг байраар ухрах хэдий ч гуравдугаар байраа хадгалсаар байх болно гэжээ.

Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар өнгөрөгч 2 жилийн турш ихээхэн өсөлтийг үзүүлсэн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл төв банкны зүгээс хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого, Орос, Украины дайн, Хятадын цар тахлыг хязгаарлах бодлогын улмаас үүссэн бараа материалын үнийн өсөлт болон бусад хүчин зүйлээс шалтгаалж ирэх онд сөрөг өсөлттэй нүүр тулна гэж тайлбарлав.

Үүнээс гадна Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC болон UMC компаниуд ч ирэх онд салбарын борлуулалт удаашрахаас гадна сөрөг өсөлттэй байх төлөвтэй байгааг дурдсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04