М-Си-Эс Групп 450 гаруй ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулна
11 сарын 22. 9:380

“Нээлттэй ажлын байрны өдөрлөг – 2022” арга хэмжээнд группийн 17 компани нийт 450 гаруй ажлын байрыг зарлан оролцох бөгөөд Улаанбаатар хот болон Оюутолгой төслийн хүрээнд ажиллах боломжтой нарийн мэргэжил, тусгай ур чадвар шаардсан ажлын байр зарлагдаж буйгаараа онцлог юм. Түүнчлэн тухайн өдөр зарлагдсан ажлын байрнаас гадна www.mcs.mn сайтын “ажлын байрны зар” хэсэгт байрлах 172 нээлттэй зарын дагуу хандах боломжтой.

Өдөрлөг 11-р сарын 25-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд 08:00-17:00 хооронд нэг л өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ