Жүжигчин Бен Аффлек, Мэтт Дэймон нар хамтарч кино компани байгуулахаар шийджээ
2022, 11 сарын 22. 12:400

Энтертайнмент компаниуд хит бүтээлээсээ олсон ашгийг кино багтайгаа хуваалцахаас татгалздаг тухай шүүмж олон гардаг. Энэ асуудалд Бен Аффлек, Мэтт Дэймон нар арга хэмжээ авахаар шийдсэнээ зарлалаа.

Тэд Artists Equity нэртэй бие даасан кино продакшн байгуулахаар төлөвлөж байна. Тус продакшны бусдаас ялгарах гол онцлог нь кино бүтээлийнхээ ашиг, орлогыг жүжигчид болон “хөшигний арын” уран бүтээлчидтэй илүү шударгаар хуваалцах тогтолцоо нь юм. Тэд шинэ кино компанидаа RedBird Capital Partners хөрөнгө оруулалтын пүүсээс багадаа 100 сая ам.долларын санхүүжилт авсан. Мөн Аффлек, Дэймон нар өөрсдөө тодорхойгүй мөнгөн дүнгээр хөрөнгө оруулалт хийсэн байна. Artists Equity ирэх онд гурван төсөл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнээс цааш жил тутам таван кино төсөл хэрэгжүүлэхээр зорих ажээ.

Бен Аффлек зөвхөн Artists Equity-д ажиллах бөгөөд гүйцэтгэх захиралд томилогдох бололтой. Харин Дэймон тодорхой тооны кинонд тоглох үүрэг хүлээснээс гадна бүтээлч захиралд томилогдсон бөгөөд тус компаниас бусад байгууллагад продюсероор ажиллахгүй юм байна. Тэд кино салбарт тус бүр 30 жилийн туршлагатай бөгөөд нийт гурван Oscar хүртсэн билээ.

Сүүлийн жилүүдэд Netflix гэх мэт топ стриминг үйлчилгээнүүд контентын тооноос илүү чанарт анхаарч байна. Artists Equity-ийн хувьд мөн чанарт анхаарч, дээд зэрэглэлийн уран бүтээлчдийг татахын тулд ашгаас хувь тооцон олгох системийг хэрэгжүүлнэ. Энэ нь уран бүтээлчдийн авах урьдчилгаа төлбөрийг бууруулж, амжилтынхаа хэмжээгээр хөлс авна гэсэн үг юм.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26