ДЭМБ: Одоогийн байдлаар Украин улсад 10 орчим сая хүн эрчим хүчгүй амьдарч байна
2022, 11 сарын 22. 22:050

Даваа гарагт ДЭМБ-ын Европ тивийг хариуцсан бүсийн дарга Ханс Хенри Пи Клюгегийн мэдэгдсэнээр энэ өвөл Украин улсын олон сая иргэний амь насанд заналхийлж байгаа ажээ.

Түүний мэдээлснээр өдгөө тус улсын эрчим хүчний дэд бүтцийн тал хувь нь эвдэрч, сүйдсэн бөгөөд 10 орчим сая хүн тус улсад эрчим хүчгүй амьдарч байгаа юм.

Доктор Ханс Хенри Пи Клюгегийн хэлснээр, “Энгийнээр хэлбэл, энэ өвөл [украинчууд] амьд үлдэхэд л төвлөрөх юм.

Украин улсын эрүүл мэндийн тогтолцоо түүхэн дэх хамгийн хар бараан өдрүүдтэй нүүр тулаад байна. Үүнийг зогсоох хамгийн оновчтой гаргалгаа нь дайныг дуусгах юм.

Түлш, ус, эрчим хүчний хомсдолоос үүдэн зуу зуун эмнэлэг, эрүүлийг хамгаалах байгууллагууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Төрөх тасагт инкубаторууд хэрэгтэй, нөөцөлсөн цусыг хадгалахад хөргөгч хэрэгтэй, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат хэрэгтэй. Энэ бүгд л эрчим хүчээр ажилладаг. Үүнээс үүдэн 3 сая гаруй хүн гэр орноосоо дүрвэж болзошгүй нөхцөл үүсээд байна” гэжээ.

Ташрамд дурдахад, хоёрдугаар сараас хойш ДЭМБ Украины эрүүл мэндийн дэд бүтцэд халдсан Оросын нийт 703 халдлагыг бүртгээд байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00