Украинд ирэх оны гуравдугаар сар хүртэл цахилгааны тасалдал үргэлжилж магадгүй
11 сарын 23. 0:150

Оросын армийн пуужингийн довтолгооны улмаас сүүлийн саруудад цахилгаан, дулаан, ус зэрэг гол дэд бүтцийн байгууламжуудаа сүйтгүүлээд буй Украин улсад цахилгаан, эрчим хүчний түгээлт доголдож, цахилгаан тасрах явдал ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилж магадгүй гэв.

Украины нийслэл Киев хотын оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээр хангадаг Ясуно компанийн ерөнхийлөгч Сергей Ковалентын хэлж буйгаар цахилгааны тасалдал ирэх оны гуравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилж магадгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тус компанийн зүгээс эвдэрч сүйдсэн байгууламжийн засварын ажлыг хүйтний эрч чангарахаас өмнө дуусгахаар яаравчилж буйгаа дурджээ.

Украины ерөнхийлөгч Зеленський өвлийн улирал хаяанд ирж зарим бүс нутгуудаар агаарын хэм хасах руу орж буй энэ цаг үед Оросын агаарын дайралтын улмаас олон сая хүн цахилгаан, усны хангамжгүй болсон гэж мэдэгдэж байсан нь саяхан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ