НАТО Оросыг “террорист улс”-ын тоонд оруулжээ
2022, 11 сарын 23. 8:401

Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн зүгээс Украинд халдан түрэмгийлээд буй ОХУ-ыг алан хядагч орны тоонд оруулж, дайны гэмт хэргийг шийтгэх олон улсын тусгай шүүх байгуулахыг уриалав.

Орон нутгийн цагаар 21-ний өдөр Украины төрийн мэдлийн Украинформ мэдээллийн агентлагийн мэдээлснээр,жил бүр зохион байгуулагддаг НАТО-гийн парламентын холбооны хурал мөн өдөр болж өнгөрсөн ба энэ үеэр НАТО-гийн гишүүн 30 орон Оросыг террорист улсын тоонд оруулж, олон улсын тусгай шүүх байгуулахаар тохиролцсон байна. Украины төлөөлөгчдийн тэргүүн Ехор Черниев "НАТО-гийн парламент Оросыг террорист улсын жагсаалтад оруулахыг зөвшөөрсөн. Түүнчлэн олон улсын тусгай шүүх байгуулснаар Украины хямралтай холбоотой дайны гэмт хэрэг төдийгүй Оросын өндөр албан тушаалтнуудыг шүүх боломжтой болно” хэмээн онцлон тэмдэглэв.

НАТО-гийн гишүүн орнууд Украины хямралын улмаас учирсан хохирлыг тогтоох, ногдуулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн аж.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.181.9
   /
2022, 11 сарын 23. 10:52

Энэ их ноцтой шүү, одоо оростой холбоотой хэн ч бай Европ АНУ Япон Солонгост Австрали тийш очино гэж бодолтгүй болно шүү

Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17