Криштиан Роналду нэн даруй Манчестер Юнайтед клубийг орхих болжээ
11 сарын 23. 10:420

Мягмар гарагт Манчестер Юнайтед клубээс гаргасан шийдвэрийн дагуу Португалын хөл бөмбөгийн домог болсон тоглогч Криштиан Роналду гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө тус клубийг орхих болжээ.

Манчестер Юнайтед клубээс мэдэгдсэнээр энэхүү шийдвэрийг хоёр тал хоёул хүлээн зөвшөөрсний үндэс дээр гаргасан гэнэ.

Тийнхүү Манчестер Юнайтед клуб түүнийг хоёр улирлын турш хамт байсанд талархал илэрхийлэн түүнд болон түүний гэр бүлд ирээдүйд сайн сайхныг хүсэн ерөөсөн байна.

Криштиан Роналдугийн хувьд өнгөрөгч долоо хоногт TalkTV сувагт өгсөн ярилцлага нь олон нийтэд хүрснээр Манчестер Юнайтед клуб хийгээд түүний хоорондын харилцаа улам ярвигтай болоод байсан юм. Улмаар олон нийтийн зүгээс түүнийг гэрээний хугацаа дуусахаас өмнө клубийг орхино гэж ч таамаглаад байжээ.

Manchester United retiró un mural de Cristiano Ronaldo tras sus polémicas  declaraciones

Үйл явдлын хүрээнд Криштиан Роналду даваа гарагт Катар улсад хэвлэлийнхэнтэй ярилцсан бөгөөд түүний зүгээс “Би хүссэн цагтаа ярих болно” хэмээж Манчестер Юнайтед клубтэй холбоотойгоор үүсээд буй асуудал Португал улсын шигшээ багийн уур амьсгалд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ