ОХУ Европ дахь газрын тосны зах зээлийнхээ 90 орчим хувийг алдаж тэр хэрээр Ази руу нийлүүлж байна
2022, 11 сарын 23. 15:180

Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхэд хоёр долоо хоног үлдсэн байна. Гэхдээ ОХУ хойд Европ дахь газрын тосны зах зээлийнхээ 90 орчим хувийг хэдийн алдсан. Оронд нь Азийн зах зээлд өсөлттэй байгаа юм.

ОХУ Хар тэнгисийн сав газрыг эс тооцвол далайн тээврээр Европт хүрэх үлдсэн ганц цэг нь Роттердам дахь боомт юм. Гэвч тус тус боомтод арваннэгдүгээр сарын 18 хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар ердөө 95,000 баррель газрын тос ОХУ-аас иржээ. Хоёрдугаар сард дайн эхлэхээс өмнө тус боомт ОХУ-аас нэг хоногт 1.2 сая баррель газрын тос хүлээн авдаг байсан юм. Харин Литва, Франц, Герман, Польш улсууд ОХУ-ын газрын тосыг хүлээн авахаа бүрэн зогсоосон. Тиймээс Оросын газрын тос оронд нь Хятад, Энэтхэг, Туркийг зорих болсон. ОХУ-аас тээвэрлэсэн түүхий нефтийн нийт хэмжээ арваннэгдүгээр сарын 18 хүртэлх нэг сард 3 сая баррель, үүний сүүлийн нэг долоо хоногт дунджаар 2.67 сая баррель болж буурч байгаа юм. Тэр хэрээр Москвагийн түүхий нефтийн орлого багасаж байгаа гэсэн үг.

Өдгөө Балтын тэнгис дэх ОХУ-ын боомтоос ачсан газрын тосны 75 орчим хувь нь Азийг зорьж байна. Үүний дийлэнх хувь АНУ, Британиас олгож буй боломжит үеийг ашиглан Энэтхэгт хүрч буй. Ирэх сарын тавны өдрөөс ОХУ-ын эсрэг хориг хэрэгжих эхэлнэ. Тус өдрөөс өмнө ачсан тээвэр нэгдүгээр сарын 19-ний дотор зорьсон газартаа хүрсэн тохиолдолд хориг арга хэмжээнээс чөлөөлөгдөх юм. Тиймээс өнөөдөр Азийг чиглэсэн ОХУ-ын газрын тос нэмэгдсэн байдалтай байна. “Их 7” бүлэг Оросын түүхий нефтийн тээвэрлэлтийн үнийн дээд хязгаарыг өнөөдөр зарлах төлөвтэй байна. Тэрхүү дээд хязгаараас давсан үнэтэй ачаа нь Их Британи, Европын хөлөг онгоц болон даатгал зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжгүй болох юм.

Мөн Оросын түүхий нефтийг тээвэрлэж буй хөлгүүд эцсийн зогсоолоо улам бүр нууцлах болов. Балтын эргээс гарч буй тээвэрлэгч хөлгүүд дараачийн зорьж буй газраа Порт Саид эсвэл Суэцийн суваг гэж мэдүүлэх тохиолдол эрс өссөн. Гэвч тэдгээр хөлгийн олонх нь дээрх сувгуудаар дамжин өнгөрч Энэтхэгийн боомтуудад хүрч зогсох магадлал өндөр юм. Харин ОХУ-ын Мурманскийн боомтоос гарсан түүхий нефть Сибирийн тэнгисээр дамжин Берингийн хоолойгоор гарч Хятадад хүрч байна.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04