Виктор Орбан “Илүү агуу Унгар” гэх утга санаа бүхий ороолт зүүсэн нь Румын, Украины хилэнг төрүүлжээ
2022, 11 сарын 23. 16:030

Унгарын националист ерөнхий сайд Виктор Орбан ням гарагт Унгар, Грекийн хөл бөмбөгийн шигшээ багийн тоглолтыг үзэхдээ “Илүү агуу Унгар” гэх утга санаа бүхий ороолт зүүснээр хөрш орнуудынхаа хилэнг төрүүлээд авчээ.

Тодруулбал, ноён Орбаны зүүсэн ороолт дээр Унгар улсын газрын зургийг дүрсэлсэн байх авч газрын зургийг ажвал өнөөгийн Унгарын газар нутгийн хэмжээнээс хальсан үзэгдэх юм. Энэ нь Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө, Унгар-Австри улс нэгдмэл байсан үеийн газар нутгийн зурагтай ижил байжээ.

ORBAN - Twitter Search / Twitter

Улмаар зургийг үзсэн Румын улсын зүгээс Виктор Орбаны үйлдлийг хурцаар шүүмжилж, Бухарест дэх Унгарын элчин сайдын яаманд захидал хүргүүлсэн байна. Харин Украин улсын зүгээс Виктор Орбаныг албан ёсоор уучлалт гуйхыг шаарджээ.

Үйл явдлын хүрээнд ноён Орбаны мэдэгдлийг үзвэл, “Унгар улсын шигшээ баг бол бүх унгар хүмүүсийн баг. Хөл бөмбөг бол улс төр биш. Хий зүйлс харахаа больцгооё” гэсэн юм. Түүний ийн хэлэх болсон шалтгаан нь Румын улсад 1.2 сая унгарчууд амьдардаг бол Украины баруун хэсгээр 150,000 унгарчууд амьдардагтай холбоотой ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41