Глейзерийн гэр бүл Манчестер Юнайтед клубийг зарах эсэх талаар авч үзэж буйгаа мэдэгджээ
11 сарын 23. 16:500

Мягмар гарагт Манчестер Юнайтед клубийн эзэмшигч Глейзерийн гэр бүлээс мэдэгдсэнээр тэд стратегийн боломжит хувилбаруудыг судлахын зэрэгцээ клубээ худалдах эсэх талаар авч үзэж байгаа хэмээжээ.

Премьер Лигийн тавдугаарт бичигдэж буй тус клубийг Глейзерийн гэр бүл тэртээ 2005 онд 790 сая еврогоор худалдан авч байсан юм.

Манчестер Юнайтед клубээс мэдээлснээр, клубийн удирдах зөвлөл стратегийн бүх л боломжит хувилбарыг судлах бөгөөд үүнд клубт шинээр хөрөнгө оруулах, клубийг худалдах болон өөр бусад төрлийн шилжүүлэг багтсан байгаа ажээ.

Тийнхүү эзэмшигчдийн зүгээс бүх л хувилбарыг үнэлж үзсэний дараагаар тодорхой шийдвэр гаргахаа хэлж, ямар ч шийдвэр гаргасан хөгжөөн дэмжигчид, хувь оруулагчид, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавихаа амласан байна. Тэднийг ийн мэдэгдсэн даруй Манчестер Юнайтед клубийн хөрөнгө зах зээл дэх үнэлгээ даруй 17 хувиар өсжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ