Цар тахал намжсанаар Zoom-ийн хувьцаа оргил үеийн үнэлгээнээсээ 90 хувь хямдаар худалдаалагдаж байна
11 сарын 23. 17:360

Цар тахлын үед хөрөнгө оруулагч нарыг хошууруулж байсан Zoom видео хурлын платформын хувьцааны үнэлгээ өдгөө оргил үеийн үнэлгээнээсээ 90 хувь хямдаар худалдаалагдаж байна.

Мягмар гарагт тус компаниас улирлын тайлангаа танилцуулж, энэ жилийн борлуулалтын урьдчилсан дүнгээ бууруулснаас үүдэн хувьцааных нь үнэ бараг 10 хувиар буурч, үнэлгээний зөрүүг тийн 90 хувьд хүргэсэн юм.

Тайлангаас үзвэл өнгөрөгч улиралд тус компанийн үйл ажиллагааны зардал 56 хувиар өссөн бол ашиг нь 34.6 хувьд хүрч буурчээ.

Zoom платформыг хөгжүүлэгчдийн зүгээс бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж, санал болгох үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэхээр оролдож байгаа ч шинжээчдийн үзэж байгаагаар тэдний бизнес санаа үр шимээ өгтөл багагүй хугацаа шаардлагатай гэнэ. Үүний шалтгаан нь Zoom платформын өрсөлдөгчид болох Microsoft Teams, Webex, Slack зэрэг платформуудын өрсөлдөөн улам ширүүсэж байгаа ажээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ