Илон Маск Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэв
2022, 11 сарын 23. 18:391

Tesla Inc-ийн гүйцэтгэх захирал Илон Маск хөрөнгө оруулах магадлалтай бүс нутгууд дундаас сонгогдох магадлал хамгийн өндөр орнуудын нэг нь Өмнөд Солонгос хэмээн мэдэгджээ. Энэ тухай Солонгосын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн юм.

Маск Ерөнхийлөгч Юн Сук Ёлтай виртуал уулзалт хийх үеэрээ ийнхүү хэлсэн аж. Гэхдээ эцсийн шийдвэрийг хүн хүч, технологи зэрэг хөрөнгө оруулалтын нөхцөлийг иж бүрэн судалсны дараа гаргана гэж мэдэгдсэн байна. Мөн Маск Өмнөд Солонгост цахилгаа автомашин цэнэгдэх дэд бүтэц байгуулахад идэвхтэй хөрөнгө оруулалт хийх сонирхолтой буйгаа илэрхийлсэн. Тэрчлэн, солонгос компаниудаас худалдан авдаг эд ангийн нийт үнийн дүнг 2023 онд 10 тэрбум ам.доллар болтол өсгөсөн байна гэж тооцсоноо хэллээ. Tesla одоо Солонгосын LG Energy зэрэг олон компаниас автомашины эд анги худалдан авдаг.

Tesla-ийн Ази дахь гол үйлдвэр Шанхайд байрладаг бөгөөд нэг жилд 1 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болж саяхан шинэчлэгдсэн. Шанхайн үйлдвэрлэл ийнхүү эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Солонгосоос эд анги авах нийт үнийн дүн цаашид өсөх нь тодорхой юм. Түүнчлэн, Маск Азид цахилгаан автомашины дахин нэг гига үйлдвэр нэмж байгуулах тухай Ерөнхийлөгчид ярьжээ.

Харин Солонгосын LG Energy 4,680 батарейн хүчин чадалтай шинэ шугам барихад 452 сая ам.доллар зарцуулна гэж зургаадугаар сард мэдэгдсэн. Тэнд бага зардлаар сүүлийн үеийн нарийн технологийн батарейн эд анги үйлдвэрлэж Tesla-д нийлүүлэх юм.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.127
   /
2022, 11 сарын 24. 18:56

Mongold mashinii uildwer barijaaj guij bn bid ajilay hoolgui boloh n tcalin egehgui huurdag barilgiin kompanuud

Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26