БНХАУ-ын Жэнжоу муж дахь iPhone ухаалаг утасны хамгийн том үйлдвэрийн ажилчид жагсжээ
11 сарын 23. 19:140

БНХАУ-ын Жэнжоу муж дахь iPhone ухаалаг утасны хамгийн том үйлдвэрийн ажилчид жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид үйл явдлыг цахимаар шууд дамжуулсан байна.

Дүрс бичлэгээс үзвэл үйлдвэрийн олон зуун ажилтан жагсаж байх бөгөөд тэдний зарим нь хамгаалалтын хувцас өмссөн этгээдүүд болон цагдаа нартай тулж байх юм. Харин тэдний яагаад жагсах болсон шалтгааныг тодруулбал, өнгөрөгч сард Foxconn үйлдвэрт коронавирусийн халдвар гарч, үйлдвэрт хөл хорио тогтоосонтой холбоотой ажээ.

China Covid: Angry protests at giant iPhone factory in Zhengzhou - BBC News

Хөл хорионоос үүдэн тус үйлдвэр дэх ажилчид гэртээ харих боломжгүй болж, үйлдвэрийн зарим ажилчид хөл хорио тогтоосон бүсээс оргож буй бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр тарсан юм.

Улмаар ажилчдаа алдсан Foxconn үйлдвэр ажлын байрны нөхцөлөө сайжруулахаар амлаж шинэ ажилтнууд авсан ч амлалтдаа хүрээгүй тул ажилчид тийнхүү жагсаал зохион байгуулсан байна.

Жагсаалд оролцогч этгээдүүдийн хэлснээр Foxconn анх байгуулсан гэрээгээ өөрчилж, амлалтаа биелүүлээгүй бөгөөд хөл хорио тогтоосон бүс дэх ажилчдад хоол өгөөгүй гэсэн юм. Өөр нэг этгээдийн хэлснээр жагсаалд оролцсон нэг хүн цагдаад зодуулсны улмаас хүнд гэмтсэн гэнэ.

Violent protests erupt at China's largest iPhone factory over Covid-19  restrictions - Hong Kong Free Press HKFP


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ