Хятад улс тэрбумтан Жэк Магийн байгуулсан Ant Group компанийг 1 тэрбум ам.доллароор торгоно
2022, 11 сарын 23. 19:430

Alibaba-ийн үүсгэн байгуулагч Жэк Магийн санхүүгийн технологийн компани Ant Group-ийг Хятадын төрийн байгууллага хоёр жилийн турш шалгаж, үйл ажиллагаанд нь оролцсоны эцэст 1 тэрбум орчим ам.доллароор торгохоор шийдэж байна хэмээн нэрээ нууцлахыг хүссэн дотоод эх сурвалжууд мэдээллээ.

Ant Group 2020 онд 37 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй томоохон IPO хийхэд бэлэн болсон байсан ч эцсийн мөчид Хятадын төрийн байгууллага тус процессыг зогсоосон юм. Тухайн үед Жэк Ма Хятадын банкны дүрмийг нийтэд ил шүүмжилснээс хэдхэн хоногийн дараа Ant Group-ийн зээлийн үйлчилгээг хязгаарласан хуулийн зохицуулалтууд батлагдаж эхэлсэн гэж барууны хэвлэлүүд бичдэг. Улмаар Хятадын Ардын банк тухайн шинэ зохицуулалтад үндэслэн Ant-д хариуцлага тооцох, шинэчлэх ажил эхэлсэн юм.

Өдгөө тус ажиллагаа гацаанаас гарч буй бололтой. Төв банк Ant Group-тэй сүүлийн саруудад эрчимтэй хэлэлцэж байна. Ирэх оны хоёрдугаар улиралд асуудал шийдэгдсэн байх төлөв харагдаж байна хэмээн эх сурвалжууд хэлсэн юм. Ant Group ийнхүү торгуулснаар гацаанд удаан хүлээсэн санхүүгийн холдинг компани гэх лицензээ авах боломжтой болно. Магадгүй зах зээлээ буцаан тэлж эхэлснээр хувьцаа гаргах төлөвлөгөөгөө дахин эхлүүлж болох юм.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02