Украин: ОХУ тун удахгүй 2 дахь удаагаа цэргийн дайчилгаа зарлаж 700 мянган залуусыг цэрэгт татна
11 сарын 24. 14:161

Украины засгийн газрын албаны хүний орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдэгдсэнээр Украинд өдүүлсэн дайны үйл ажиллагаа нь цэрэг армийн хомсдолтой нүүр тулаад буй ОХУ хоёр дахь удаагаа цэргийн дайчилгааг эхлүүлэх зарлиг гаргаж 700,000 хүртэлх залуусыг цэрэгт татахаар төлөвлөж байна гэж мэдэгдэв.

Тодруулбал Украины Дотоод хэргийн сайд Антон Герашенко өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан “Орос улс ирэх оны нэгдүгээр сард хоёр дахь удаагаа цэргийн дайчилгааны зарлиг гаргахаар бэлтгэж байна. Энэ удаад тэд 500,000-700,000 залуусыг хугацаат цэргийн албанд татахаар төлөвлөж байна” хэмээн жиргэснийг Их Британийн SkyNews агентлаг мөн өдөр онцолжээ.

Өмнө нь дайчлагдсан 300,000 залуус аль хэдийн амь үрэгдэх нь амь үрэгдэж, зарим нь шархадсан бөгөөд тэд бүгд тулалдах хүсэл зоригоо алдсан. Үүний улмаас Оросын ард түмэн эрх баригчдадаа гомдол тээн байна” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна. Гэсэн хэдий ч тэрээр энэхүү мэдэгдлийг үнэн эсэхийг батлах ямар нэгэн баримтыг дэлгээгүй юм.

ОХУ Украинд халдан довтолсноос хойш өдгөө ес дэх сардаа үргэлжилж байгаа нь энэхүү дайнд Оросын тал цэргийн хомсдолд ороод байгаа нь тодорхой. Үүний илрэл болгож ОХУ өнгөрөгч есдүгээр сард цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулах ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 300 мянга орчим нөөц цэрэг татсан билээ.

Японы Цүкүба их сургуулийн нэрт профессор, Оросын улс төрийн шинжээч Ицуро Накамура “Оросын засгийн газарт тэрсэлж байсан эсвэл өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүсийг ч дайчлах тохиолдол гарсан юм билээ. Энэ нь Оросын арми цэрэг дайчдын дутагдалд орж дайчилгаа явуулахаас аргагүйд хүрсний баталгаа юм” хэмээсэн байна.

Мөн Forbes сэтгүүлийн мэдээлснээр тухайн үед дайчлагдсан цэргүүдийг гурван сарын хугацаатай сургуулилалтад хамруулна гэж байсан боловч бодит байдал дээр ямар ч сургуулилалтгүй шууд тулалдааны талбарт оруулсан байна. Байлдааны ур чадвар муутай эдгээр цэргүүдийг “хүн бамбай” хэмээн нэрлэж, тэргүүн эгнээнд байрлуулсан тухай Оросын бие даасан хэвлэл мэдээллийн Медуза агентлаг мэдээлж байсан удаатай.

Эдгээр цэргүүдэд өгсөн техник хэрэгслийн дотор 1970-аад оны үеийн зэвэрсэн буу, нүхтэй сум нэвтэрдэггүй хантааз байсан гэж гадаадын хэвлэлүүд ч мөн мэдээлж байсан юм. Цаашилбал, зэр зэвсэг хүрэлцэхгүй байсны улмаас зарим цэргүүдэд өөрсдөө зэвсгээ бэлтгэх тушаал өгсөн тухай ч чих дэлсэж байв.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.127
   /
11 сарын 24. 18:54

Zaa hudlaa hutc tstsanj chamd ymar hamaa bn orosd zaahuu Alia salbadaadaa za ykrainii natcistuudiig bugdiin ustga orosuud

Онцлох мэдээ