Оросын арми 67 пуужин харваж Украин даяар эрчим хүчний тасалдал нүүрлэжээ
11 сарын 24. 23:183

ОХУ орон нутгийн цагаар 23-ны өдөр Украин руу 67 пуужин харваж, нийслэл Киевээр тогтохгүй бүхий л нутаг дэвсгэрт цахилгаан тасраад байгаа талаар Associated Press агентлаг мэдээлэв.

Украины төрийн өмчит эрчим хүчний оператор Укренерго компанийн зүгээс мэдэгдэл хийхдээ "Пуужингийн довтолгоо үргэлжилсээр байгаа энэ үед ч эрчим хүчний дэд бүтэц хэдийн хүчтэй цохилтод өртөөд байна. Бүхий л бүс нутгуудад эрчим хүчний тасалдал үүсээд байна" хэмээн цохон тэмдэглэжээ.

Оросын армийн сүүлийн үед хийсэн хэд хэдэн агаарын довтолгооны улмаас Украины цахилгаан эрчим хүчний байгууламжийн талаас илүү хувь нь эвдэрч сүйдээд байгаа бөгөөд орон нутгийн цагаар 23-ны өдөр Оросын армийн хийсэн агаарын цохилт ч Украины эрчим хүчний томоохон байгууламжуудыг онилсон байв.

Үүний улмаас нийслэл Киев, хойд хэсгийн Харьков, баруун хэсгийн Львов, Чернигов гээд Украины ихэнх томоохон хотууд тэр аяараа, зарим нь хэсэгчилсэн байдалтай эрчим хүчний тасалдалтай нүүр тулаад байгаа аж.

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залузный Teлеграм хуудаснаа Оросын арми нийт 67 далавчит пуужин харвасны 51-ийг нь сөнөөсөн, мөн 5 нисгэгчгүй нисэх төхөөрөмж мөн энэ удаагийн агаарын довтолгоонд оролцсон гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Зоригоо
202.55.188.81
   /
11 сарын 25. 20:52

67 пуужингийн 51ийг нь устгасан юм бол яагаад Украйн даяараа тоггүй болчихдог юм бэ??? Худлаа даа

УКРОП
202.21.127.142
   /
11 сарын 25. 14:04

ХААААХ БАРАГ Л БҮГДИЙГ УСТГАХ ШАХСАН ЮМ БИШ ҮҮ. УКРАЙНУУД МУНДАГ ЮМ АА. ХАРИН ЯАГААД ХАРАНХУЙ БОЛЧДОГ БИЛЭЭ.

202.55.188.124
   /
11 сарын 25. 8:19

51ыг нь санаачилгаар бүгд өртдөг хэрэг үү. АНУ даа сайрхаж байгаа ухаантай юм байх да

Онцлох мэдээ