Европын холбоо: ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх 9 дэх багц хориг арга хэмжээг боловсруулж байна
11 сарын 25. 0:170

Европын холбооны зүгээс ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх нэмэлт хориг арга хэмжээг судалж боловсруулж буй талаараа мэдэгдлээ.

Европын холбооны комиссын дарга Урсула фон дер Ляйен орон нутгийн цагаар 24-ний өдөр Финляндад зохион байгуулагдсан "New European Bauhaus” Европын холбооны байгальд ээлтэй хөгжлийн төсөл хөтөлбөрийн хурлын дараа хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр "Бид ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх 9 дэх удаагийн багц хориг арга хэмжээг боловсруулах тал дээр тун идэвхийлэн шуурхай ажиллаж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Оросын дайны чадавхийг сулруулахын тулд бид тус улсад хамгийн хүнд цохилт болохуйц “байг” энэ удаад онилох болно” гэв.

Өнгөрөгч 2-р сарын сүүлчээр ОХУ Украинд халдан довтолсноос хойш Европын холбооны зүгээс нийт 8 удаагийн багц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа билээ. Найм дахь удаагийн багц хоригт Оросын газрын тосны бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоох талаар болон худалдааны хориг арга хэмжээг чангатгаснаас гадна зарим хувь хүмүүсийг хориг арга хэмжээнд нэмж оруулсан юм.

Өмнөх өдөр нь ОХУ Украинд агаараас цохилт өгч, Украин даяар цахилгаан эрчим хүчний тасалдал үүсээд буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин Урсула фон дер Ляйен энэхүү үйл явдлын талаар "хууль бус хийгээд маш зэрлэг балмад халдлага" хэмээн шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ